Санал хураалтын үр дүнд одоо Засаг даргаар ажиллаж буй М.Идэрбат олонхийн санал авчээ. Түүнийг Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилуулахаар Ерөнхий сайдад уламжлахаар болжээ. Сүхбаатар аймгийн тухайд, энэ жил АН ялалт байгуулсан юм. 1992 оноос хойших есөн удаагийн сонгуульд зургаан удаа Ардчилсан нам тасралтгүй ялсан аж.
АЖЛЫН ТУРШЛАГА
2002-2005 онд Сүхбаатар аймаг дахь ШУТИС-д багш
2005-2008 онд Угсаатны зүйн музейн захирал
2008-2012 онд Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга
2012-2020 онд Баруун-Урт сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч
2020 оноос Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байна.
СОНГУУЛЬТ АЖИЛ
2008-2012 онд Баруун-Урт сумын Иргэдийн хурлын төлөөлөгч
2012-2024 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
2008-2017 онд Баруун-Урт сумын Ардчилсан намын дарга
2017 оноос Сүхбаатар аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байна.