Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ашиглалтаас гарах шахсан хиймэл дагуулд МӨНГӨ ЗАРАХ юм биш биз!


УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Н.Учрал, Ч.Анар нар хиймэл дагуулын талаар цэц булаалдав.
Н.Учрал гишүүн 2027 он гэхэд үндэсний өндрийн хиймэл дагуул хөөргөх тухай ярьж, нийт өртөг нь жилийн 0.91 сая евро, 15 жилд 13.65 сая евро, нийт зардал 382 сая евро байх тухай мэдээлсэн нь хиймэл дагуулын талаар туршлагатай Ч.Анар гишүүнийг “мэтгэлцээнд дуудсан” хэрэг болов. Ч.Анар гишүүн 24 жил энэ салбарт ажиллаж, гурван ч улсад хиймэл дагуул угсарч байсан гэнэ.
Тэрбээр дэлхий даяар үүрэн холбооны операторууд өндрийн хиймэл дагуул ашиглахаа больсон. Мобиком 2025 онд өндрийн сүүлийн хиймэл дагуулаа буулгана. Орчин үеийн хиймэл дагуулууд жижиг хэмжээтэй болж нам орбитод орж ирсэн хэмээн Н.Учрал гишүүнд хариу барив. Ингэхэд манайх ашиглалтаас гарах шахсан хиймэл дагуулд мөнгө зарах гэж байгаа юм биш биз?

https://news.zindaa.mn/4yaw
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ