Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Starship пуужингийн тав дахь туршилтаар дэлхийд буцаж ирсэн хурдасгууруудыг нь газарт хүргэлгүй амжилттай “савхдав”


Тэрбумтан Илон Маскийн SpaceX компани өчигдөр дэлхийн хамгийн аварга том пуужин болох Starship-ийн туршилтыг тав дахь удаагаа гүйцэтгэлээ.
Энэ туршилтын гол зорилго нь пуужингийн олон дахин ашиглагдах чадварыг сайжруулах байлаа.
Хэзээ нэг цагт хүмүүсийг Ангараг гарагт хүргэх Starship пуужингийн Super Heavy хурдасгууруудыг дэлхийд буцаж ирэхэд тусгай металл савхаар газарт хүргэлгүй “шүүрч авсан” нь энэ удаагийн туршилтын хамгийн гол амжилт болжээ.
Пуужин дэлхийгээс хөөрснөөс хойш гурван минут орчмын дараа доод хэсэг буюу хурдасгуурууд нь гол тээвэрлэгч болох дээд хэсгээсээ салсан юм.
Ингэж салсан пуужингийн хэсгүүд дэлхийд буцаж бүрэн бүтэн газардсанаар дахин ашиглагдах боломжтой болох байв.
Пуужингийн дээд хэсэг дэлхийн агаар мандалд орж ирээд Энэтхэгийн далайд амжилттай буужээ.
Харин хурдасгууруудыг нь пуужинг анх хөөргөсөн газарт байрлуулсан металл "савх" маш оновчтой шүүрсэн юм.
Өрнөдийн хэвлэлүүд уг шүүрэгч цамхгийг “савх” (chopsticks) гэж нэрлэж байна.
Энэ оны зургаадугаар сард гүйцэтгэсэн Starship пуужингийн дөрөв дэх туршилтаар дээд хэсэг болон хурдасгуурууд дэлхийд буцаж ирэхдээ бүгд далайд бууж байсан юм.
Тухайлбал хурдасгуурууд нь Мексикийн буланд, дээд хэсэг нь Энэтхэгийн далайд бууж байжээ.
Харин тав дахь туршилтаар ийнхүү хурдасгууруудыг далайн мандал дээр бус, хуурай газар дээр босгосон металл суурин дээр буулгаж чадлаа.
Энэ туршилтаар бас пуужингийнхаа халалтаас хамгаалах бүрхүүлийг шинэчлэн сайжруулснаа SpaceX компани мэдээлжээ.
Тухайлбал халалтаас хамгаалах системийг “шинэ үеийн хавтангаар бүрж, нөөц давхарга нэмэхэд” тус компанийн мэргэжилтнүүд 12,000 цагийн хөдөлмөрөө зарцуулсныг мэдэгдэлд дурдсан байна.

 
Эх сурвалж: Business Insider
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ