Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тал нутгийн Уянга

“Тал нутгийн Уянга” гэвэл Хятадын сошиал ертөнцөд мэдэхгүй хүн ховор. Тэр нь тал нутгийн уянга дуу, хуур хөгжмийг хэлж буй бус, “Уянга” хэмээх нэртэй хөөрхөн бүсгүйн цахим хуудасны нэр юм. Тал нутгийн төлөөлөл болсон энэхүү нэр төрийг тэрээр тийм ч хялбар бүтээгээгүй, үзэсгэлэнт сайхан Үзэмчиний тал нутаг, уугуул соёл иргэншлээ дээдэлсэн хүн зон, талын өрцөнд тайван бэлчих таван хошуу мал сүрэг, тайван монгол амьдралыг үнэн зөв, бодит дүр төрхөөр нь цахим ертөнцөд хуваалцаж, орон нутгийн өнгө үзэмж, аялал жуулчлалыг сурталчлах ажилд тэрээр омтгойлшгүй хувь нэмэр оруулсан гэж хэлэхэд илүүдэхгүй биз ээ.  


2017 онд Өвөр Монголын Санхүү эдийн засгийн их сургуулийг Газар шорооны нөөцийн менежментийн мэргэжлээр дүүргэж, 2018 оноос богино бичлэгийн мэдээллийн тавцан ажиллуулах үйлсийн гараагаа эхлүүлсэн тэрээр өнөөг болоход олон сая дагагчтай хувийн хэвлэл мэдээлэл ажиллуулагч болж, орон нутагтаа өөрийн гэх аялал жуулчлалын бизнес ажиллуулахын зэрэгцээ залуус дүү нартаа дуурайл болж, хошуучлах үүрэг хариуцлагыг ч давхар үүрэглэж явна.
Түүний хичээл зүтгэлийн хариуд нам засгаас эдгээр жилүүдэд “Хөдөө орон нутгийн цахим од /2018 он/”, “Гал түймрээс сэргийлэх ажлыг сурталчлах дүр төрхийн элч”, “Богино бичлэгийн “Шигуа /Тарвас/” тавцангийн 2018 оны шилдэг зохион бүтээгч”, “Баруун Үзэмчин хошууны хар тамхины эсрэг дүр төрхийн элч /2019 он/”, “ӨМӨЗО-ны Ажилчдын эвлэлийн ажилчны төлөөлөл /2019 он/”, “ӨМӨЗО-ны шинэ цаг үеийн умард хилийн содон эмэгтэй /2019/”, “Залуусын үндэсний холбооны гишүүн /2020 он/”, “Коммунист залуучуудын эвлэлийн үндэсний зэрэглэлийн шилдэг гишүүн /2020 он/”, “ӨМӨЗО-ны Эмэгтэйчүүдийн төлөөлөгч /2020 он/”, “Умард хилийн шилдэг цахим сүлжээ ашиглагч /2020/”, “Баруун Үзэмчин хошууны аялал жуулчлалын дүр төрхийн элч /2021 он/”, “Шилийнгол аймгийн үндэстний эв нэгдлийг ахиулагч жишээч хувь хүн”, “Баруун Үзэмчин хошууны аялал жуулчлалыг сурталчлах ажилд идэвхтэй хувь нэмэр оруулсан шагнал /2022 он/”, “Хатан голын соёлыг түгээгч элч”, Шилийнгол аймгийн “3.8 Улаан тугч”, “Баруун Үзэмчин хошууны хөдөө орон нутгийг сурталчлах элч /2024-2025 он/” зэрэг өргөмжлөл шагналаар энгэрийг нь мялааж иржээ.  
 
Ерөнхий редактор: Л.Наранхүү
Редактор: Юэ Ин
Сэтгүүлч: С.Урьхан,Ц.Урантунгалаг, 
Дизайнер: Ц.Цэлмүүн
Зураглаач: Э.Тэргүүн
Эвлүүлэгч: Э.Тэргүүн
Зохиогч:
С.УРЬХАН, Ц.УРАНТУНГАЛАГ
Найруулагч:
Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:
СОЛОНГО
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ