Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Талийгаач И Сун Гюүнд шагнал гардуулсан нь олны эгдүүцлийг хүргэв


Энэ сарын 2-ны өдөр нээлтээ хийсэн 29 дэхь удаагийн "Бусаны олон улсын кино наадам"-ын нээлтийн ёслолын үеэр талийгаач жүжигчин И Сун Гюүнд Солонгосын кино урлагийн даяаршилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн "Насан туршийн алдар" шагнал гардуулсныг олон нийт шүүмжилжээ. 
Нээлтийн ёслолын үеэр талийгаач жүжигчний өмнөх ярилцлагыг нь цацан, зургаан уран бүтээлийн хэсгээс нь үзүүлэн хүндэтгэл үзүүлсэн бөгөөд ёслолд оролцож буй зочид нулимс дуслуулж буй харагджээ. 
Гэсэн ч интернэт хэрэглэгчид энэхүү үйлдлийг шүүмжлэн, кино уран бүтээлчид түүнийг "хэт их буранхчлан шүтэж байна" гэжээ. Учир нь И Сун Гюүн мөрдөн байцаалтын явцад тийм ч нэр цэвэр нэгэн биш болох нь тогтоогдсон бөгөөд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн, утасны яриа нь ил болсон, буруу үйлдлээ нуухын тулд бусдад мөнгө шилжүүлсэн зэрэг нь гэм буруутай гэдгийг нь баталж байна хэмээн үзжээ. 
Мөн кино урлагийн салбарынхан түүний төлөө зогсохыг хүсэж байвал энэ мэт хэтийдсэн үйлдлийн оронд далд хэлбэрт байгаа биеэ үнэлэлт, хар тамхины сүлжээ зэрэгт анхаарлаа хандуулах ёстой гэжээ. Тэд уг хэргийн жинхэнэ хохирогч кино урлаг бус зөвхөн түүний гэр бүл, үр хүүхэд гэдгийг онцлон тэмдэглэжээ. 
Үүний зэрэгцээ энэхүү нэр хүнд бүхий шагналыг өнгөрөгч 9 дүгээр сард 81 насандаа нойр булчирхайн хорт хавдраар таалал төгссөн жүжигчин Бён Хи Бунд хүртээх ёстой байсан хэмээн шүүмжилжээ. 
 
 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ