Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ


Авлигатай тэмцэх газраас Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд нарын гурван хүнийг шалгаж эхэлсэн талаар /2024.02.26/ өмнө нь мэдээлж байв. Түүнийг өөрийн зөвлөх, нэг нам, төрөл садны хамаарал бүхий этгээдүүдэд хууль бус давуу байдал үзүүлсэн гэх үндэслэлээр шалгаж, хэргийг нь прокурорын байгууллагад шилжүүлсэн гэж мэдээлж байсан. Харин прокурорын байгууллагаас энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
  • Нийслэлийн прокурорын газраас Хан-Уул дүүргийн дугаар хорооны засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.С, зохион байгуулагч Д.А нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ажил гүйцэтгээгүй иргэнд цалин олгож, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Аймгийн засаг дарга Ч.Ч, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан тушаалтан Г.О, У.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас газар эзэмших эрх олгож, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын сум хариуцсан газрын даамал Б.К нь газрын төлбөр төлөөгүй иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах ажлыг зориуд хэрэгжүүлээгүй, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Сэлэнгэ аймгийн прокурорын газраас иргэн П.Ц нь тус аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд халдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн Т.Б нь ашиг олох зорилгоор байлдааны зориулалттай 620 ширхэг сумыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ