Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нүүрсний хэргээс "Ажнай" Д.Бат-Эрдэнэ мултарчээ


Нүүрсний хулгайн асуудал олон нийтэд ил болсноос хойш хоёр жилийн дараа тус хэргээр шалгагдаж байсан хүмүүс хуулийн хриуцлага хүлээж, ял авав.
АТГ-аас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнийг "Нүүрсний хулгай"-н хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх шийдвэрээ гаргасан. Одоо давах шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүх хянах үлдээд буй.
Нүүрсний гэх хэрэгт анх УИХ-ын хэд хэдэн гишүүн нэр холбогдож, улмаар хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж эхэлсэн ч УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ нүүрсний хэргээс мултарч, хэрэг нь таслагдсангүй.
Уг нь нүүрсний хулгайн хэргийн “гол дүр” нь Ажнай Д.Бат-Эрдэнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цохон тэмдэглэж, хулгайч нартай тууштай тэмцэхээ илэрхийлж байсан. Тухайн үед Д.Бат-Эрдэнийг шалгах явцад түүнтэй холбоотой 11 хүнийг яллагдагчаар татаж, 60 гаруй хүнийг сэжигтэн, гэрчээр байцааж байгаа талаар мэдээлэл гарч байв. Тодруулбал, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Шүрэнхишиг, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, “Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, “Тавантолгой транс” ХХК-ийн санхүү эрхэлсэн дэд захирал асан Д.Эрдэнэбаяр, хангамжийн менежер П.Мөнхчулуун, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ө.Мөнхтайван, ашиглалтын инженер асан З.Эрдэнэбаяр, Ө.Мөнхтайван, П.Мөнхтуул, П.Мөнхнасан, Ж.Мягмардорж, нарыг бүлэглэн, албан тушаалаа ашиглаж эд хөрөнгө завшсан буюу Эрүүгийн хуулийн 17.4-2.1, 17.4-2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдэг үндэслэлээр шалгаж байсан. Гэтэл нүүрсний хулгайн хэргээр шүүх шийдвэрээ гаргахад УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ нүүрсний хэргээр ямар ч ял шийтгэл авалгүй үлдлээ.
Өмнөговь аймгийн орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч Д.Бат-Эрдэнийн холбогдсон нүүрсний хулгайн хэргийг АТГ шалгаж байна гэхээс өөр мэдээлэл байхгүй. Түүний хэрэг прокурор, шүүх рүү шилжээгүй замхарчээ.

https://itoim.mn/a/2024/09/18/legislation/qge?0a1a86ef95315b033ce4f8a2c4dd5e1aскачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ