Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Л.Оюун-Эрдэнэ: Үнэхээр үзэл бодол таарахгүй бол явж болно, УИХ-д таван нам байна


УИХ-ын ээлжит бус чуулган Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 15-30-ны өдрүүдэд хуралдсан. Түүгээр, Засгийн газрын 2024-2008 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын нэгдсэн төсввийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэтүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцсэн юм.

Тэр чуулганы хуралдааны үеэр МАН-ын зарим гишүүн эсрэг байр суурь илэрхийлж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн “Олон гоё зорилго зорилт дэвшүүлж болно.

Эцсийн дүндээ зорилгодоо хүрэхийн тулд төсөв санхүүгийн үндсэн суурь зарчмыг өөрчилж болохгүй, арга хэлбэр, тогтолцоогоо өөрчилж болохгүй. Төсвийн байнгын хороо өчигдөр энэ чухал асуудлаар шөнө 00:00-01:00 цагийн үед хуралдаж байгаа юм. Цаг хугацаагаар шахаж хавчиж байна, мэдэх эрхийг хааж байна. Яаралтай горимоор гээд оруулчхаж байна. Энэ төсвийн зардал дотор ямар ямар өөрчлөлт орсныг мэдэх гишүүд 126-д байхгүй” гэж байсан.
Мөн УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Төсвийн гүйцэтгэл бол маш чухал баримт бичиг. Үүнийг бид маш чанга ярьж байж, яамдуудыг шахаж байж дутуу байгааг нь гаргаж ирж байж улс орны амьдрал сайжирна.

Эрхэм УИХ-ын гишүүдийг ажил амьдралыг нь засаад өгөөрэй гэж явуулсны гол мэдээлэл энд явдаг. Харамсалтай нь төсөв батлагдангуут хаяад явдаг хэдэн сайд нар томилогдсон байна.

Асуусан асуултад хариулах эзэн ч байхгүй болчихож. Хуучин бол ядаж нүүрсний утаанаас салгах гэж байгаа ажлыг хариулаад байдаг хүнтэй байсан. Одоо бол хотын дарга нь мэдэхгүй байна. Эрчим хүчний яам нь ч мэдэхгүй байна. Хэвлэлийн мэдээтэй байна гээд маньтайгаа ижилхэн байр суурьтай байна. 1,6 сая хүн амьдардаг хотынхоо асуудлыг мэддэг хүнгүй Засгийн газрын үйл ажиллагааны тайлан хэлэлцээд сууж байж болохгүй” гэсэн.

Тэгвэл ээлжит бус чуулганаас хойш хуралдаагүй УИХ дахь МАН-ын бүлгийнхэн саяхан цуглаж хуралджээ. Тэр хурал дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх гишүүдэд зориулсан бололтой үг хэлжээ.

Тэрбээр “Бүгдээрээ бүтээн байгуулалт хийнэ гэж сонгуулиар амласан. Хийе гэж хөтөлбөр гаргасан. Тэгсэн атал сая ээлжит бус чуулганы үеэр зарим гишүүн жаахан хүүхдүүд шиг популизм хийгээд байх юм. Та нар АН, ХҮН нам хоёртой битгий барьц л даа. Дүү нартайгаа барьцаж шил хага цохиж тоглож байгаа юм шиг байх юм. Тэгж болохгүй. Үнэхээр үзэл бодол таарахгүй бол явж болно. Одоо УИХ-д таван нам байна, боломж байгаа шүү. Анхнаасаа бид энэ өөрчлөлтийг хэдэн популистаас салах гэж хийсэн. Өнөөдөр УИХ 50 -иас дээш хувийн легитимтэй байна. Ингэж байж түүнийг өөрсдөө унагав аа. Одоо сонгуулийн хөөсөө буулгаад ажилдаа орцгоо. Надад нөлөөлөх гээд хэрэггүй. Би үзэл бодол, байр сууриасаа ухрахгүй” гэжээ. 


Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ