Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хадгаламждаа мөнгө нэмээд NURA-гийн эрх аваарай

Хадгаламж хэзээ ч багадахгүй. Гагцхүү түүнийг дадал зуршил болгосноор та өөрийн хүсэж зорьсондоо хүрч чадна. Ирээдүйнхээ төлөө хуримтлал үүсгэж буй харилцагчдадаа зориулан ХААН Банк 2024 оны 8-р сарын 12-ны өдрөөс 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хуримтлуулах дадлыг тань дэмжсэн ээлжит урамшуулалт аянаа зарлалаа.
Энэхүү урамшуулалт аянд 2024 оны  8-р сарын 12-ны өдрөөс 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, эсвэл 2024 оны 8-р сарын 12-ны өдрөөс өмнө интернет банкаараа дамжуулан нээсэн 6 болон түүнээс дээш сарын хугацаатай төгрөгийн хадгаламжийн дансандаа орлого нэмсэн харилцагчид хамрагдах боломжтой юм.
Таны хуримтлалдаа нэмсэн орлогын 100,000 төгрөг тутамд эсвэл хадгаламжийн дансандаа нэмсэн орлого 100,000 төгрөг хүрэх тутамд нэг тохирлыг эрх үүсэх бөгөөд нэг харилцагч хэдэн ч тохирлын эрх цуглуулж болно. Хэрвээ та хадгаламжгүй бол яг одоо Khan Bank аппликэйшний Данс>Шинээр данс нээх цэсээр дамжуулан хормын дотор хадгаламжаа үүсгээрэй.
Ийнхүү гэрэлт ирээдүйгээ баталгаажуулж, санхүүгийн зөв дадал өөртөө суулгасан 5 харилцагчид NURA эрүүл мэндийн багц шинжилгээний эрх бэлэглэх юм.
Тохирлын хуваарь:
  • 1-р ээлжийн тохирол: 2024.08.12-2024.09.30-ны өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас 5 харилцагчийг  2024.10.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулж NURA эрүүл мэндийн багц шинжилгээний эрхийн бичгээр урамшуулна.
  • 2-р ээлжийн тохирол: 2024.10.01-2024.10.31-ний өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзнийг 2024.11.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.
  • 3-р ээлжийн тохирол: 2024.11.01-2024.11.30-ны өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзнийг  2024.12.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.
  • 4-р ээлжийн тохирол: 2024.12.01-12.31-ний өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзнийг  2025.01.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.
Шууд дамжуулалтыг хөндлөнгийн аудит болон харилцагчдын төлөөллөөс бүрдсэн багийн хяналт дор явуулна.
Тохирлын эрх шалгах:
Харилцагч та ХААН Банканд бүртгэлтэй утасны дугаараас 131917 тусгай дугаарт tohirol, Tohirol, Tokhirol, tokhirol текстийг мессежээр илгээн тохирлын тоог шалгах боломжтой. Дэлгэрэнгүй тохирлын дугаарыг банканд бүртгэлтэй и-мэйл хаягтаа хүлээн авна.
Тохирлын эрх хасагдах нөхцөл:
  • Аяны хугацаанд орлого хийсэн боловч хугацаатай хадгаламжийн хугацаа дууссан бол;
  • Болзол хангасан хугацаатай хадгаламжийн дансыг гэрээт хугацаанаас өмнө цуцалсан бол;
  • Өмнөх ээлжийн тохирлуудад шалгарсан харилцагч дараагийн ээлжийн тохирлуудад дахин хамрагдах боломжгүй.
Харилцагч та ХААН Банкны онлайн хадгаламжийн бүтээгдэхүүн үйлчилгээний төрлүүдээс өөрийн хүсэл зорилгод нийцэх бүтээгдэхүүн үйлчилгээг сонгон хуримтлуулж хэвшээрэй. Дэлгэрэнгүй нөхцөл, мэдээлэлтэй энд дарж танилцана уу.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ