Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүхбаатар суманд баригдах ДЦС жилд 285.9 сая КВт цахилгаан эрчим хүч, 373.0 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэнэ


Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 337 дугаар тогтоолоор батлагдсан “Татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлөх журам”-ын дагуу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд баригдах 50 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцын төсөлд зориулан “Райд Монголиа” ХХК-ийн импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжид ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварыг дөрвөн жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг Засгийн газраас зөвшөөрлөө.
Барилга угсралтын ажил нь эхлээд буй Сүхбаатар сумын нутаг дахь 50 МВт-ын дулааны цахилгаан станц нь Түшиг сумын нутагт орших Хужиртын нүүрсний уурхайгаас нүүрсний хэрэглээгээ хангахаар тооцсон бөгөөд жилд 285.9 сая КВт цахилгаан эрчим хүч, 373.0 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн түгээх хүчин чадалтай байхаар техник, эдийн засгийн үндэслэлд нь туссан байна. 
Нийт 141.1 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий дулааны цахилгаан станцын эхний үе шат болох 25.0 МВт-ыг 2025 оны аравдугаар сард, хоёрдугаар блокийг 2026 оны гуравдугаар сард тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ