Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Кубын домогт бөх Михайн Лопес 42 насандаа Олимпод түрүүлж, зодог тайллаа


Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. 
Оросын алдарт бөх Александр Карелинаас хойш төрсөн өнөө цагийн Кубын төдийгүй дэлхийн шилдэг тамирчин Михайн Лопес 42 насандаа Олимпын наадамд түрүүлж, зодог тайллаа.

Сонгомол бөхийн домогт тамирчин тэрбээр “Афин-2004” наадмаас эхлэн олимпын наадамд оролцсон юм. Ингэхдээ 2004 онд медаль хүртэж чадалгүй, тавдугаар байрт оров.

Харин 2008 оноос эхлэн таван олимп дараалан ганцаарчилсан төрлөөр алтан медаль хүртсэн цор ганц тамирчин болж, түүхэнд нэрээ мөнхөллөө. Тэр финалын барилдаанд Чилийн бөхийг 6:0-ээр ялсны дараа үзэгчдийн өмнө дэвжээн дээр зодог тайлж, хүндэтгэл үзүүлэв. Түүний хувьд Токиогийн олимпод өрсөлдөгч нартаа нэг ч оноо алдаагүй түрүүлж байлаа. Лопес олимпод тав түрүүлээд зогсохгүй ДАШТ-д тав, дэлхийн цомд гурав, Пан Америкийн наадамд тав, Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээнд ес түрүүлсэн нэгэн.

Тэр 196 см өндөр, 130 кг жинтэй. “Эррадурагийн үлэмж биетэн” хочтой Лопес түрүүлснийхээ дараа ярихдаа “Энэ медалийг би ч гэлтгүй дэлхий нийт, эх орон минь хүссэн. Олимпын наадмын манлайд хүрсэндээ баяртай байна. Энэ амжилт бол миний гэр бүл, хүн бүхний тусламжтай шаргуу хөдөлмөрлөсний шагнал. Энэ миний  амьдралын хамгийн том ялалт байлаа. Надаас зөвлөгөө авахаар ирдэг залуучуудад би маш их урам зориг өгдөг. Одоо би дэлхий нийтэд урам зориг өгмөөр байна. Би залуу үеэ бэлтгэмээр байна” гэжээ.


https://montsame.mn/mn/read/349086
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ