Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Энд мөнгийг аялалд, танин мэдэхэд зарцуулна, манайд толгой шиг хөөрөг, том машин, ижил цифрт зарцуулна


Европт 10 гаруй жил амьдарч байгаа хүн сургамжтай үгсийг ингэж бичжээ. Түүний бичсэнийг  уншигчидтайгаа хуваалцая. 
Энд чанартайг хэрэглэж энгийн амьдарна, манайд тансагийг цуглуулж муу амьдарна. 
Энд чухал яриа, чин сэтгэлийн шивнээг цоо эрүүлдээ хийнэ, манайд хундаганы ард, халж зориг орсон хойноо хувь хувьсгалын чухал яриа эхэлнэ.
Энд мөнгийг аялалд, танин мэдэхэд зарцуулна, манайд толгой шиг хөөрөг, том машин, ижил цифрт зарцуулна. 
Энд бага үдэд ажлын эхний завсарлага болно, манайд бага үдэд ажил дөнгөж эхэлнэ. Эднийхэн хүнтэй уулзаад салахдаа яриа хөөрөө, мэдлэг мэргэжил, үзсэн харсныг нь үнэлж цэгнэнэ, манайхан өмссөн зүүснийг нь бүрэн үнэлээд сална.
 
Энд айлд зочилсон бол гэрийн эздэд талархаад гарна, манайд айлын тавилгыг бүртгээд гарна. Эднийхэнд аялалд юу үзсэн нь, юу шинээр сурч мэдэж авсан нь чухал, манайханд хаана, хэдэн улсад очсон нь чухал. 
 
Энд өөрөөс нь өөр бодол, итгэл үнэмшилтэй хүнийг хүлээн зөвшөөрнө, манайд гадуурхана, ганцаардуулж буланд шахна.
Энд хүүхэдтэйгээ том хүн шиг зөвлөнө учирлана, манайд загнана зандчина, учирлахын оронд тулгана, шаардана. 
Энд хүүхдээ хүнд төвөг уддаггүй хүн болгохыг хичээнэ, манайд хүний хүүхдээс юугаар ч дутаахгүйг хичээнэ. 
Энд хүүхдээ бусдыг ойлгож, амьтай болгоныг хайрлахыг заана, манайд хүний дор орж шившиг болохгүйг захина. 
Энд нэг л чадварыг төгс эзэмшихийг илүүд үзнэ, манайд юм юмны захтай байх нь дээр гэж үзнэ.
Энд мэргэжлийн чадварыг үнэлнэ, манайд цуглуулсан диплом, сурсан сургуулийг чухалчилна. Энд амьтны арьс, үнэтэй үслэг эдлэл өмссөн хүн “хүн биш”, манайд биенээсээ өрсөн, өр тавин байж тэрийг нь өмсөж байж хүний тоонд багтана гэжээ.
 
Вена хот, Т.Отгон
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ