Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Оросын сэтгүүлчийг Чехийн тусгай албанд мэдээлэл дамжуулсан хэрэгт сэжиглэж байна


МОСКВА. /TASS/. ОХУ-ын сансар судлалын байгууллага Роскосмосын тэргүүний зөвлөх, сэтгүүлч асан Иван Сафроновыг Ойрхи Дорнод болон Африкт Оросын зэвсгийг нийлүүлэхтэй холбоотой мэдээллийг Чехийн тусгай албанд дамжуулсан хэрэгт сэжиглэж байна гэж өмгөөлөгч Евгений Смирнов мэдээлжээ.
"Ведомости", "Коммерсантъ" сонинд сурвалжлагчаар ажиллаж байсан Иван Сафроновыг мягмар гаргийн өглөө эх орноосоо урвасан хэргээр баривчилсан юм. 
Сафроновын өмгөөлөгч Иван Павловын мэдээлснээр, түүний эсрэг үүсгэсэн хэрэг сэтгүүлчийнх нь үйл ажиллагаатай холбоогүй байна. Харин Евгений Смирнов мэдээлэхдээ дээрх хэрэг Сафроновын сэтгүүлчийн үйл ажиллагаатай холбоотой гэжээ. Тэрбээр мөн Сафроновыг баривчлах тухай материалд АНУ Чехийн тусгай албаар дамжуулан нууц мэдээлэл авсан орны хувиар дурдагдсан болохыг мэдээлсэн байна.
Сафроновыг 2012 онд Чехийн тусгай албанд элсүүлж, тэрбээр 2017 онд тэдний даалгаврыг биелүүлсэн гэж ОХУ-ын Аюулгүй байдлын албаныхан үзэж байгаа гэж түүний өмгөөлөгчид ярьжээ.Оросын Аюулгүй байдлын албаны байрны дэргэд Сафроновыг дэмжсэн жагсаал болсон байна. Жагсаалын үеэр 27 орчим хүнийг баривчилсны дийлэнх сэтгүүлчид аж. 
Иван Сафронов 1990 онд Москва хотод төржээ. 2010-2019 оны хооронд "Коммерсантъ" сонинд ажиллаж байгаад 2019 оны тавдугаар сард халагдсан байна. Түүний халагдсаны шалтгаан нь Холбооны улсын Зөвлөлийн спикерийн талаар нийтлэл бичсэнтэй холбоотой гэж хамтран ажиллагсад нь үзэж байсан боловч редакцын журмыг зөрчсөн учир ийм шийдвэр гаргасан сонины эрхлэгч мэдэгдэж байжээ. Тухайн үед Сафронов болон сонины улс төрийн мэдээний албаны орлогч редактор Максим Ивановыг халсныг эсэргүүцэж, хэд хэдэн алдартай сэтгүүлч "Коммерсантъ" сониноос гарч байв. 
Удалгүй тэрбээр "Ведомости" сонины тусгай сурвалжлагч болсон боловч уг сонинд удаан ажиллаагүй бөгөөд 2020 оны тавдугаар сард Роскосмосын ерөнхий захирлын зөвлөхөөр томилогджээ. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ