Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай тансаг цүнхийг авлига болгон авсан гэв


Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёолын эхнэр хууль бус тансаг гар цүнх болон бусад бэлэг авсан гэх хэргээр шалгагдаж байна. Мөн прокурорууд түүнийг байцаасан гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Сөүл хотын төв дүүргийн прокурорын газар өнгөрсөн Бямба гаригт тэргүүн хатагтай Ким Кеон Хиг засгийн газрын байранд 12 цаг орчим байцаажээ. Тэргүүн хатагтай Кимийг 2022 оны есдүгээр сард Солонгосоос гаралтай америк номлогчоос 2150 орчим ам.долларын үнэ бүхий гар цүнхийг хууль бусаар буюу авлига хэлбэрээр авсан хэрэгт сэжиглэж байгаа юм.
Прокурорууд мөн нөхөр Юныг ерөнхийлөгчийн албан тушаалд очихоос өмнө импортын автомашины хувьцааны үнийг өөрчилсөн гэх хэрэгт тус тусад нь байцаасан гэж мэдээлж байна. Өмнө нь ерөнхийлөгч Юн тавдугаар сард эхнэрийнхээ "ухаалаг бус үйлдэл"-д санаа зовсондоо уучлалт гуйсан удаатай. Тэргүүн хатагтайтай холбоотой хэд хэдэн асуудал илэрсэн явдал нь олон нийт Юны засаг захиргаанд үл итгэх болсон шалтгаануудын нэг гэж шинжээчид үздэг. Сөрөг хүчнийхэн тэргүүн хатагтайг хатуу шүүмжилж, тусгай өмгөөлөгчөөр мөрдөн байцаалт явуулахыг шаардсан байна.
Эх сурвалж: YONHAP
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ