Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ОХУ-ын шүүх АНУ-ын сэтгүүлчид 16 жилийн хорих ял оноолоо



АНУ-ын сэтгүүлч Эван Гершковичийг ОХУ-ын шүүх тагнуул хийсэн гэх хэргээр буруутгаж, 16 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болжээ. Wall Street Journal (WSJ) сэтгүүлийн сурвалжлагч түүнийг өнгөрсөн гуравдугаар сард Москвагаас зүүн тийш 1600 км зайд орших Екатеринбург хотод сурвалжлага хийн явж байхад нь аюулгүй байдлын албаныхан анх баривчилсан байна. 
Прокурорууд түүнийг Тагнуулын Төв газарт (ТТГ) ажиллаж байсан гэж буруутгаж байгаа бөгөөд Гершкович, WSJ болон АНУ-ын зүгээс үүнийг эрс үгүйсгэж байгаа юм. Энэ нь хүйтэн дайн дууссанаас хойш ОХУ-д тагнуул хийсэн хэргээр АНУ-ын сэтгүүлчийг ялласан анхны тохиолдол болж байна. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах 15 хоногийн хугацаатай гэж шүүгч хэллээ.
Wall Street сэтгүүлийн сурвалжлагч Алмар Латур болон ерөнхий редактор Эмма Такер нар "Эваныг сэтгүүлчийн ажлаа хийснийх нь төлөө 478 хоног гэр бүлээст нь хол шоронд хууль бусаар хорьсоны дараа энэ харгис шийдвэр гарч байна. Бид Эваныг суллаж, гэр бүлийг нь дэмжихийн тулд чадах бүхнээ хийх болно. Сэтгүүл зүй бол гэмт хэрэг биш, түүнийг суллагдах хүртэл бид зогсохгүй" хэмээн мэдэгдэлдээ дурджээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ