Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Кувейт улсад цагаач ажилчдын байр галд өртөж, 49 хүн амь үрэгджээ


Мангаф хотын орон сууцны барилгад гал гарсны улмаас 49 хүн амиа алдсан талаар Кувейтийн Дотоод хэргийн яам мэдээллээ. Амиа алдагсдын дийлэнх нь Энэтхэгийн цагаач ажилчид байжээ.
Олон нийтийн сүлжээгээр түгээсэн видео бичлэгт барилгын доод хэсэг галд автаж, дээд давхраас өтгөн хар утаа гарч байгааг харуулж буй. Кувейтийн цагдаагийн мэдээллээр бол уг барилгад 150 орчим хүн амьдарч байжээ. Галын шалтгаан тодорхойгүй байгаа ч хэргийн газраас ахуйн хийн 20 гаруй жижиг баллон, шатамхай материал олдсон нь түймэр хурдан тархах нөхцөл болсон хэмээн үзэж байна. 
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди амь үрэгдэгсдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн бол Кувейт дэх элчин сайдын яамнаас нөхцөл байдалд хяналт тавьж, тус улсын эрх баригчидтай хамтран ажиллаж байна гэлээ.  
Харин Кувейтийн Шадар сайд шейх Фахад Юсуф аль-Сабах уг барилгын эзэмшигчид орлогоо бодон хэт олон хүн байрлуулж аюулгүй байдлын стандарт зөрчсөн нь эмгэнэлт байдалд хүргэсэн гэж мэдэгджээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ