Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХААН Банк шинэ дижитал салбартаа харилцагчдадаа сургалт зохион байгууллаа

ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академиас “Ногоон бизнес” хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгчдэд зориулан бизнесээ хэрхэн “ногооруулж” тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж болох талаар сургалт зохион байгууллаа.
ХААН Банк жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчдадаа зориулан бүтэн жилийн турш сургалт, хөтөлбөрийг тогтмол үнэ төлбөргүй хэрэгжүүлдэг билээ. Энэ удаагийн сургалт орчин үеийн жишиг эко зах “Go.to market”-д шинээр нээгдсэн ХААН Банкны Digi Go-ийн дижитал салбарт болсон бөгөөд бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчид хамрагдсан юм.
Цахим банкны үйлчилгээгээр тэргүүлэгч ХААН Банк нь Киоск машин, АТМ, таблет зэрэг тоног төхөөрөмжүүдийн тусламжтай банкны үйлчилгээг нэг дороос авах боломжтой Digi Go цахим салбарыг Улаанбаатар хотод 6 байршилд ийнхүү нээгээд буй юм. Эдгээр салбар нь харилцагчдын санхүүгийн үйлчилгээг хялбарчлахаас гадна орчин үеийн тоног хэрэгсэл бүхий ая тухтай уулзалтын өрөөнд бизнес уулзалтуудаа үнэ төлбөргүй хийх боломжийг олгодог билээ.
Мөн Digi Go дижитал салбар нээгдсэн “Go.to market” худалдааны төв нь ХААН Банкны ногоон санхүүжүүлтээр баригдсан бөгөөд байгальд ээлтэй барилгын материалаар ашиглаж, 20-иос дээш хувийн эрчим хүч, ус, дулааны хэмнэлт гаргаж, жилдээ 567 тонн нүүрсхүчлийн хий бууруулах зэрэг давуу талтай.
Баялаг бүтээж, ажлын байрыг бий болгож, бизнесийн үнэ цэн бүтээж буй жижиг дунд бизнес эрхлэгчдээ ХААН Банк онцгойлон дэмжсээр ирсэн. Энэ хүрээнд харилцагчдаа бизнесээ илүү өсгөхөд нь дэмжлэг болох зорилгоор анх 2006 онд Бизнес инкубатор төвөө байгуулж байсан бол 2019 онд Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв, 2024 онд Жижиг дунд бизнесийн академи болгон үйл ажиллагааг нь өргөжүүлсэн билээ. Мөн 2023 оноос орон нутгуудад жижиг дунд бизнес эрхлэгчдэд тусгайлан зориулсан “Бизнес төв”-үүдийг шат дараатай байгуулж, өдгөө 9 аймагт харилцагчдадаа хүрч үйлчилж буй нь жижиг дунд бизнес эрхлэгчдээ онцгойлон дэмжиж буйн баталгаа юм.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ