БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотоос Төв Ази хүрэх автомашины тээвэрлэлтийн анхны тусгай галт тэрэгний цуваа тавдугаар сарын 25-ны өдөр Шалянгийн логистикийн төвөөс хөдөлжээ. Эл цуваанд нийт 29 сая юанийн үнэтэй Хятадын 286 автомашин ачсан бөгөөд ШУӨЗО-ны Хоргос боомтоор дамжин Казахстаны Алма-Ата хотод хүргэх юм байна.
2024 он гарснаас хойш Хөххотоос Төв Европ, Төв Азийн орнууд руу автомашин, машины дугуй, хөдөө аж ахуйн машин механизм зэрэг бараа бүтээгдэхүүний 3740 стандарт контейнер ачсан галт тэрэгний 68 цуваа явсан гэнэ.