Имарт буюу Скай Хайпермаркет ХХК болон ‘‘Драгон Холдинг" ХХК-ийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа 2024.05.23-нд болжээ.
Гэрээнд Скай хайпермаркет ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Жавзмаа болон “Драгон холдинг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Октябрь нар гарын үсэг зурсан байна.
Хамтын ажиллагааны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах “ДРАГОН ХОЛДИНГ” ХХК-ийн барьж буй ‘‘Шинэ Улаанбаатар Баруун терминал’’ цогцолборын B болон D блокт Скай Хайпермаркет ХХК нь бизнесийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор арван жилийн хугацаанд худалдааны талбай түрээслэн, жижиг форматаар буюу Имартын жишиг дэлгүүрээ нээхээр хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаа нь энэ юм.