Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Тавиул" дарга нар

УИХ-ын сонгуулийн дараа орон нутгийн сонгууль үргэлжилнэ. УИХ-ын гишүүн болсон нѳхѳр, сонгогдсон тойрогтоо хэнийг хаана даргаар тавихад оролцоно. За даа бараг л дээрээс нь шийднэ гэсэн үг. Тэр дарга нарыг “ТАВИУЛ” гэж нэрлэнэ. Бүх “САМРАЛТ” ингэж эхэлнэ дээ.
Нэгэн зүйл:
Орон нутгийн сумууд дунджаар 2000-3000 орчим хүн амтай. Tэдний 10 хувь буюу 200-300 орчим албан хаагчидтай. Хуулиар хориотой хэдий ч тэд МАН, АН д хуваагддаг. Сонгуульд ялсан намын гишүүд болон дэмжигчид дарга суудлуудыг хувааж авцгаана.
Ялагдсан нь гутрахдаа архи ууцгааж, аажимдаа шүүмжлэгчид бас эсэргүүцэгчид болно. Юун сум орны хѳгжил!!! Зѳвхѳн албан тушаалын ээлжээ хүлээгсэд. Овсгоотой зарим гэр бүлүүд хоёр намуудын гишүүд болцгоож, аль ч Тѳрийн үед “Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй” амьдарцгаана. Юун үзэл бодол, шударга ёс, итгэл үнэмшил!!!
Нэгэн зүйл:
Хэн дарга болно гээч!!! УИХ-д нэр дэвшихэд нь хамгийн их зусардсан, хамгийн идэвхитэй ажилласан нь. Тэнд боловсрол мэдлэг, туршлага, сэтгэл “түй ч” хамаагүй. Хѳдѳѳ орон нутгуудад “цүнх баригчид” ингэж үржин дэлгэрч байгаа. Сонгуульд намаа ялуулсан дарга нь ядаж л УБ хотод 2 ѳрѳѳ байраар шагнуулна. Эсвэл их мѳнгѳ авна. Үүний тѳлѳѳ хэнийг ч дарамталж, ямар ч арга хэрэглэж магадгүй. Аль хэдийн алга болсон байсан СУМЫН АТАМАН ууд дахиад гараад ирсэн байна билээ. Ѳѳрѳѳс нь хамаагүй дор нѳхѳр ѳѳрийг нь удирдахыг хүлээн зѳвшѳѳрнѳ. “Ямаа туйлаад янгиа эвдэхгүй, тэмээ туйлаад тэнгэрт нисэхгүй”.
Нэгэн зүйл:
За тэгээд сум орон нутгийг хэрхэн удирдах, ямар ажлыг яаж хийхийг сонгогдсон УИХ-ын гишүүн зааварчилна. Тэгэхээр нэг их боловсрол мэдлэг туршлага хэрэггүй гэсэн үг. Орон нутаг дахь хѳрѳнгѳ оруулалтыг мѳнѳѳх УИХ- гишүүн шийдэж тэндээс хамтдаа “мѳнгѳ унагаана”. УИХ-ын гишүүд улс орны хѳгжилд санаа зовохгүй зѳвхѳн тойрогтоо их мѳнгѳ хуваарилуулах гэж улайран лобби хийгээд байдгийн шалтгаан нь ердѳѳ л энэ. Нэг талдаа “мѳнгѳ угаах” нѳгѳѳ талдаа дахин сонгогдохын тулд Тѳрийн мѳнгѳѳр сурталчилгаа хийж байна. Үүний тѳлѳѳ л “тавиул” дарга нараа ашигладаг юм шүү дээ.
Нэгэн зүйл:
Энэ бүхний нѳлѳѳгѳѳр сум орон нутгуудын хѳгжил явахгүй байнаа. Нам дагасан талцал энэ жижиг орон зайд зовлон болон хувирч байна. Харсаар атлаа шударга бус үйлдлүүдтэй эвлэрч, дотроо гомдон хорсовч хариугаа авах ээлжээ хүлээнэ. МАН, АН орон нутгуудад ингэж ажилладаг болохоор  гуравдагч хүчний орон зай тэнд үгүй. Сонгуулийн үр дүн ч ингэж гардаг болохоор МАН, АН бардам байдаг юм даа. Орон нутгаа хэгжүүлэх бүү хэл, зусардлаас зусардлын хооронд аж тѳрдѳг гунигтай тогтолцоо бий болжээ. Одоо үүнийг болиулсан нь дээр байхаа.
ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ, ГЭЖ ҮҮ?
1.Орон нутгуудын тархалтыг нэгтгэж, тѳвлѳрлийг бий болгох хэрэгтэй болж байна. Ойрхон байршилтай жижиг сумуудыг нэгтгэж, засаг захиргааны нэгжийг томсговол зүгээр мэт. Алийн болгон 2000 хүнтэй сумын тѳвд сургууль, эмнэлэг, соёлын тѳв барьж тѳсвийн хѳрѳнгийг сүйрүүлэх вэ?
2.Сум орон нутгуудад улстѳрийн оролцоог хориглож, ѳѳрсдѳѳ бие даан хѳгжих боломжийг нь олгох хэрэгтэй болж байна. Улстѳрийн намуудаас шалтгаантай талцал орон нутгуудыг самарч байна даа. Орон нутгаа яаж хѳгжүүлэх, ямар байдлаар авч явах, ямар орон нутагт яаж амьдрахаа ѳѳрсдѳѳ шийдэг л дээ. Хэнээр удирдуулахаа ч тэд ѳѳрсдѳѳ шийдэг.
3.Сум орон нутгуудад ийм эрх ѳгѳхийн зэрэгцээ залуус хоорондоо нэгдэн сум орноо хѳгжүүлэх тѳсѳл зохиож, орон нутагтаа хэрэгжүүлэхийг нь Тѳр дэмжмээр юм. Дэд бүтэц боломжийн болж байгаа энэ үед УБ болон бусад хотуудын тѳвлѳрлийг сааруулахад их дэм болноо. Залуусыг бодлогоор дэмжвэл тэд орон нутагтаа эзэн нь болж чаднаа.
Энэ асуудлууд нь “Үндсэн хууль”-д ѳѳрчлѳлт оруулах шалтгаан болох байх. Гэхдээ одоо л зориглож хийх хэрэгтэй байна. Мэдсээр атлаа дуугарахгүй байгаа болохоос орон нутгийн хѳгжилд энэ сонгуулиуд муугаар нѳлѳѳлж байна. Орон нутгууд ѳѳр ѳѳр байгаа хэдий ч, нийтлэг дүр зураг иймэрхүү л байгаа. Ийм сайхан ѳргѳн уудам нутгуудад монголчууд бид тархан суурьшиж, ѳѳрсдийн нутгаа хѳгжүүлж, тааваар амьдрах боломж бий. Ямар нутагт яаж амьдрахаа бид ѳѳрсдѳѳ л шийднэ. Хэн ч бидэнд сайхан амьдралыг бүтээж ѳгѳхгүй. Бид ѳѳрсдѳѳ л бүтээнэ. Үүний тѳлѳѳ бүгдээрээ л хичээх хэрэгтэй болж байна даа. Удахгүй ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ эхэлнэ дээ. 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Эх сурвалж: sonin.mn  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ