Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сонгуулийн тухай хуулийн НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ эргэн сануулъя


УИХ-ын чуулганы 2023.06.16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталсан байдаг. 
Хуулийн нэмэлт өөрчлөлтийг эргэн сануулж байна. 
Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ  (2019.12.20-ны өдөр)
 
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг:
"5.2.Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар /цаашид "Дипломат төлөөлөгчийн газар" гэх/ байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй."
2/9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг:
"9.3.Гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдөр /цаашид "гадаадад санал авах өдөр" гэх/-ийг сонгуулийн төв байгууллага /цаашид "Сонгуулийн ерөнхий хороо" гэх/-ын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоох бөгөөд гадаадад санал авах өдөр нь дөрөв хүртэл өдөр байна."
3/10 дугаар зүйлийн 10.1.14 дэх заалт:
"10.1.14.гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагааг зохион байгуулахтай холбогдон гарах зардал;"
4/11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэг:
"11.4.Улсын Их Хурлын гишүүнийг энэ хуулийн 4.3.2-т заасан жагсаалтаар сонгох сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр сонгуулийн нэг тойрог байна."
5/12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг:
"12.2.Энэ хуулийн 4.6-д заасны дагуу ээлжит бус сонгууль явуулах тохиолдолд Улсын Их Хурал ээлжит бус сонгуулийн санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн сонгуулийн тойргийг байгуулна."
6/14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэг:
"14.5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодын даргаар тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга, эсхүл Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилно.
14.6.Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны төлөөлөл, цагдаагийн болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагын дарга орсон байна."
7/191 дүгээр зүйл:
"191 дүгээр зүйл. Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв болон салбар комиссын чиг үүрэг
191.1.Сонгуулийн ерөнхий хороо гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссыг гадаадад санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга болон ес, эсхүл арван нэгэн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.
191.2.Төв комисс нь салбар комиссыг гадаадад санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга болон хоёр, эсхүл дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулна.
191.3.Төв комиссын дарга дотоод ажлын асуудлаар захирамж гаргана.             
191.4.Төв комиссыг ажиллах байр, нөхцөл, боломжоор хангах үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, салбар комиссыг ажиллах байр, нөхцөл, боломжоор хангах үүргийг тухайн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар хүлээнэ.
191.5.Төв комисс нь Сонгуулийн ерөнхий хорооны шууд удирдлагын доор сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулна.
191.6.Салбар комисс нь төв комиссын шууд удирдлагын доор гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулна.
191.7.Төв комисс дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
191.7.1.гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах;
191.7.2.эрх хэмжээнийхээ хүрээнд сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;
191.7.3.сонгууль зохион байгуулахтай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх;
191.7.4.салбар комиссын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;
191.7.5.Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналын хуудас, сонгууль зохион байгуулах болон санал авахтай холбоотой бусад баримт бичгийг олон улсын буухиа шуудангаар салбар комисст хүргүүлэх;
191.7.6.шаардлагатай тохиолдолд салбар комисст сургалт зохион байгуулах, төлөөлөгч томилон ажиллуулах;
191.7.7.Сонгуулийн ерөнхий хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, салбар комисст хуваарилах, зарцуулалтад нь хяналт тавих, холбогдох журмын дагуу тайлагнах;
191.7.8.өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэж, бичгээр хариуг өгөх;
191.7.9.санал авах ажлыг зохион байгуулсан тухай тайлан, сонгуулийн бусад баримт бичиг, саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх;
191.7.10.хуульд заасан бусад чиг үүрэг.
191.8.Салбар комисс дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
191.8.1.салбар комиссын буюу санал авах байрны хаяг, ажиллах цагийн хуваарь, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлэх;
191.8.2.өөрийн байрладаг улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэж, сонгогчдын бүртгэлийг гарган төв комисст хүргүүлэх;
191.8.3.санал авах байр, саналын хайрцаг, санал бэлтгэх бүхээг, санал авахад шаардлагатай бусад зүйлийг бэлтгэж, сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах;
191.8.4.санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн дугтуйтай саналын хуудас, санал авахад зарцуулагдаагүй үлдсэн, хураагдсан, хүчингүй саналын хуудас, санал хураалтын тухай салбар комиссын хуралдааны тэмдэглэл, сонгуулийн бусад баримт бичгийг төв комисст олон улсын буухиа шуудангаар нэн даруй хүргүүлэх;
191.8.5.өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, бичгээр хариуг өгөх;
191.8.6.дээд шатны сонгуулийн байгууллагаас хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх;
191.8.7.хуульд заасан бусад чиг үүрэг."
8/20 дугаар зүйлийн 20.12, 20.13 дахь хэсэг:
"20.12.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.9-д заасан хугацаанд хүргүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтад энэ хуулийн 20.9.1, 20.9.3, 20.9.4, 20.9.5 дахь заалт, 23, 24 дүгээр зүйлд заасан үндэслэлээр оруулсан өөрчлөлт, гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын өөрчлөлтийг тусгаж сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ.
20.13.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуульд нийцүүлэн гадаад улсад байгаа иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, хүргүүлэх журмыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батална."
9/20 дугаар зүйлийн 20.16 дахь хэсэг:
"20.16.Энэ хуульд заасан сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх үйл ажиллагаа болон нэрийн жагсаалттай танилцах, ашиглах журмыг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцүүлэн, Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, тагнуулын байгууллага хамтран батална."
10/20 дугаар зүйлийн 20.21, 20.22 дахь хэсэг:
"20.21.Энэ хуульд заасан журмын дагуу Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн нам, эвсэл, бие даан нэр дэвшигч, төрийн бус байгууллагын төлөөлөл сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх ажиллагаатай танилцаж болно.
20.22.Гадаад улсад байгаа иргэн гадаадад санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ."
11/23 дугаар зүйлийн 23.8 дахь хэсэг:
"23.8.Сонгуулийн ерөнхий хороо шаардлагатай гэж үзвэл сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдол, мэдээллийн дагуу тухайн гомдол, мэдээллийг шалгахад шаардлагатай мэдээлэл, баримтыг холбогдох байгууллагаас гаргуулан авч, зөрчлийг арилгах асуудлаар эрх бүхий байгууллагад хугацаатай шаардлага хүргүүлэх эрхтэй."
12/26 дугаар зүйлийн 26.3.9 дэх заалт:
"26.3.9.энэ хуулийн 26.2-т заасан шаардлагатай холбоотойгоор нам, намын даргын Улсын дээд шүүхийн лавлагаа, тамга, тэмдгийн улсын бүртгэлийн лавлагаа."
13/28 дугаар зүйлийн 28.3.7 дахь заалт:
"28.3.7.сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх энэ хуульд заасан журмыг зөрчөөгүй."
14/29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсэг:
"29.7.Тойрогт болон жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хориглоно."
15/29 дүгээр зүйлийн 29.10 дахь хэсэг:
"29.10.Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ ардчилсан ёс, шударга ёсны зарчмыг баримталж, нийгмийн бүлгийн төлөөллийг харгалзана."
16/30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг:
"30.3.Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно."
17/30 дугаар зүйлийн 30.6 дахь хэсэг:
"30.6.Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлнэ."
18/31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэг:
"31.5.Бие даан нэр дэвшүүлэгч нь гарын үсэг зуруулахдаа А4 хэмжээнээс хэтрэхгүй хэмжээтэй өөрийн танилцуулах хуудсыг тарааж болно."
19/33 дугаар зүйлийн 33.1.10 дахь заалт:
"33.1.10.энэ хуулийн 30.1, 30.2, 30.4, 30.6-д заасан нэр дэвшүүлэх ажиллагааны журам зөрчсөн бол нийт нэр дэвшигчийг, энэ хуулийн 29.7-д заасныг зөрчсөн бол тухайн нэр дэвшигчийг."
20/37 дугаар зүйлийн 37.8 дахь хэсэг:
"37.8.Ухуулагч нь сайн дурын үндсэн дээр ажиллах бөгөөд урамшууллын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас хэтрэхгүй байна."
21/38 дугаар зүйлийн 38.13, 38.14 дэх хэсэг:
"38.13.Төрийн аудитын дээд байгууллага нь нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн энэ хуулийн 38.5-д заасан мөрийн хөтөлбөр, 38.7-д заасан хандивын тайланд тус бүр нэг дүгнэлт гаргана. Хандивын тайлан нь ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааг, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд тухайн сонгуулийн жилийн өмнөх тайлант жилийн хугацааг хамаарна.
38.14.Төрийн аудитын дээд байгууллага энэ хуулийн 38.13-т заасан дүгнэлт гаргахад шаардлагатай лавлагааг холбогдох этгээдээс гаргуулан авах эрхтэй."
22/39 дүгээр зүйлийн 39.7 дахь хэсэг:
"39.7.Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевиз нь энэ хуулийн 39.5-д заасны дагуу нийтэд мэдээлсэн тайланг шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад нийтэд мэдээлснээс хойш ажлын 5 өдрийн дотор хүргүүлнэ."
23/41 дүгээр зүйлийн 41.15, 41.16 дахь хэсэг:
"41.15.Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг бүхэлд нь брайль үсэгтэйгээр хэвлүүлж болно. Брайль үсэг бүхий хэвлэмэл материал энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасан хэмжээнд хамаарахгүй.
41.16.Нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны нэгдсэн хэвлэмэл материал нь гурван хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй байна."
24/46 дугаар зүйлийн 46.27, 46.28 дахь хэсэг:
"46.27.Нам, эвсэл, нэр дэвшигчийн бэлтгэсэн сонгуулийн сурталчилгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрхийг хангах зорилгоор хадмал тайлбар, эсхүл дохионы хэлний орчуулгатай байж болно.
46.28.Радио, телевизийн хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуур сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно."
25/47 дугаар зүйлийн 47.12 дахь хэсэг:
"47.12.Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах зардал энэ хуулийн 50.1-д заасны дагуу тогтоосон зардлын дээд хэмжээний 15 хувиас хэтрэхгүй байна."
26/48 дугаар зүйлийн 48.1.8 дахь заалт:
"48.1.8.тухайн жилийн төсөвт тусгаагүй нийгмийн халамж, хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэх, амлалт өгөх, зарлах."
27/48 дугаар зүйлийн 48.10 дахь хэсэг:
"48.10.Радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал нам, эвслийн дарга, нэр дэвшигч оролцсон энэ хуульд зөвшөөрснөөс бусад хэлбэрийн бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, ярилцлага нэвтрүүлэхийг хориглоно."
28/48 дугаар зүйлийн 48.16 дахь хэсэг:
"48.16.Харилцаа холбооны зохицуулах хороо энэ хуулийн 48.15-д заасан дүгнэлтийг үндэслэн тухайн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг дүгнэлтэд дурдсан хугацаагаар хязгаарлах арга хэмжээг авна."
29/53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэг:
"53.4.Энэ хуулийн 4.3.2-т заасан жагсаалтаар нэр дэвшигч нь нам, эвслийн сонгуулийн сурталчилгаанд зориулан хандив өгч болох бөгөөд нэг нэр дэвшигчийн өгсөн хандивын хэмжээ нь энэ хуульд заасны дагуу тогтоосон нэр дэвшигчээс тойрогт зарцуулах зардлын хэмжээний дунджаас хэтрэхгүй байна."
30/59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг:
"59.4.Саналын хуудас нь дараах хэсэгтэй байна:
59.4.1.энэ хуулийн 4.3.1-д заасан сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх;
59.4.2.энэ хуулийн 4.3.2-т заасан нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх."
31/62 дугаар зүйлийн 62.12, 62.13 дахь хэсэг:
"62.12.Энэ хуулийн 62.11-д заасан хяналтын камерыг сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэхэд саад учруулахгүйгээр байрлуулж, сонгогчийг бүртгэх болон санал өгөх орчинд явагдаж байгаа үйл ажиллагааг баримтжуулна.
62.13.Санал авах байранд байрлуулах хяналтын камерт тавигдах шаардлага, түүнийг байрлуулах, ашиглах болон бичлэгийг хадгалах, хамгаалах, устгах журмыг цагдаагийн төв байгууллага Сонгуулийн ерөнхий хороотой хамтран батална."
32/641 дүгээр зүйл:
"641 дүгээр зүйл. Гадаад улсад байгаа иргэдийн санал авах газар
641.1.Гадаад улсад байгаа сонгогчийн саналыг энэ хуульд заасны дагуу тогтоосон санал авах өдөр, тухайн улсын орон нутгийн цагаар 07:00-22:00 цаг хүртэлх хугацаанд салбар комиссын тогтоосон санал авах байранд авна.
641.2.Салбар комисс нь санал авах өдөр, цаг, байрыг санал авах өдөр хүртэлх хугацаанд гадаад улсад байгаа сонгогчдод зарлан мэдээлнэ.
641.3.Сонгогчоос саналаа нууцаар өгөхөд шаардагдах санал бэлтгэх бүхээг бүхий байр, саналын хайрцгийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө энэ хуульд заасны дагуу тухайн улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн хариуцаж, бэлтгэнэ.
641.4.Санал авах байранд сонгогчоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, хүрэлцэхүйц тооны санал бэлтгэх бүхээг бэлтгэсэн байна.
641.5.Гадаад улсад байгаа сонгогчийн саналыг Сонгуулийн ерөнхий хорооноос хүргүүлсэн саналын хуудсаар авна.
641.6.Сонгуулийн ерөнхий хороо нь саналын хуудсыг уутны хамт битүүмжлэн, төв комиссоор дамжуулан гадаад улсад байгаа сонгогчдын санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө салбар комисст хүргүүлнэ.
641.7.Салбар комисс нь саналын хуудсыг бүрэлдэхүүнээрээ хүлээн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурна."
33/65 дугаар зүйлийн 65.16, 65.17 дахь хэсэг:
"65.16.Бүртгэлийн хуудас авсан сонгогчийг сонгогчийн нэрийн жагсаалтын нэгдсэн санд бүртгэгдсэн тухай тэмдэглэгээ хийнэ.
65.17.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 65.6-д заасан сонгогчийн гарын хурууны хээгээр сонгогчдын нэрийн жагсаалтын нэгдсэн сантай тулган таниулах ажлыг хариуцна."
34/661 дүгээр зүйл:
"661 дүгээр зүйл. Гадаад улсад байгаа сонгогч санал өгөх
661.1.Салбар комиссын бүрэлдэхүүн гадаадад санал авах өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагт ажиглагч, эсхүл сонгогчийн төлөөллийг байлцуулан саналын хайрцгийг нээж харуулан, шалган битүүмжилж, лацадсаны дараа салбар комиссын дарга дараах мэдээллийг хийж тэмдэглэл хөтлүүлнэ:
661.1.1.сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн тоо;
661.1.2.хүлээн авсан, алдагдаж үрэгдсэн, устгагдсан, үлдсэн саналын хуудасны тоо;
661.1.3.саналын хуудасны нэгдсэн дугаар.
661.2.Салбар комисс энэ хуулийн 661.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа санал авах ажиллагааг эхлүүлэх бөгөөд салбар комисс сонгогчийн иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортыг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж, сонгогч бүрд саналын хуудсыг дугтуйн хамт олгоно.
661.3.Саналын хуудас авсан сонгогчоор сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зуруулна.
661.4.Энэ зүйлд өөрөөр заагаагүй бол гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаанд энэ хуулийн 65, 66 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
661.5.Салбар комисс санал авах ажиллагааны тухай тэмдэглэл хөтөлж бүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж, тэмдэг дарах бөгөөд уг тэмдэглэлд дараах мэдээллийг заавал тусгана:
661.5.1.сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн тоо;
661.5.2.саналын хуудас авсан сонгогчийн тоо;
661.5.3.саналын хуудас дахин авсан сонгогчийн тоо;
661.5.4.ажиглагчийн нэрс;
661.5.5.санал авах өдрийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл.
661.6.Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн энэ хуулийн 59.4.2-т заасан хэсэгт саналаа өгнө."
35/67 дугаар зүйлийн 67.15-67.19 дэх хэсэг:
"67.15.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг ажиглахтай холбогдсон харилцаанд сонгууль ажиглах ерөнхий журмыг баримтална.
67.16.Ажиглагч томилох эрх бүхий этгээд гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагаанд хоёр хүртэл ажиглагчийг томилон ажиллуулж болно.
67.17.Ажиглагч томилох эрх бүхий этгээд гадаад улсад байгаа сонгогчдоос санал авах ажиллагаанд ажиглагч томилох бол энэ тухай хүсэлтээ төв комисст гадаадад санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ.
67.18.Төв комисс нь гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг ажиглахаар томилогдсон ажиглагчийн мэдээллийг холбогдох салбар комисст хүргүүлэх бөгөөд ажиглагч нь гадаадад санал авах өдрөөс өмнө салбар комисст бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авна.
67.19.Сонгогчийг санал өгсний дараа өгсөн саналынх нь талаар асуухыг хориглоно."
36/68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэг:
"68.4.Энэ хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага нь нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн зардлын тайлан, түүнд холбогдох баримттай танилцах, хөндлөнгийн хяналт тавих эрхтэй."
37/71 дүгээр зүйлийн 71.8.4 дэх заалт:
"71.8.4.нам, эвсэл бүрийн авсан саналын тоо."
38/721 дүгээр зүйл:
"721 дүгээр зүйл. Гадаад улсад байгаа иргэдээс авсан саналыг тоолох
721.1.Гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох ажиллагааг Сонгуулийн ерөнхий хороо гүйцэтгэнэ.
721.2.Сонгуулийн ерөнхий хороо санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн 22:00 цагт эхэлж, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна.
721.3.Сонгуулийн ерөнхий хороо дараах ажиллагааг гүйцэтгэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж саналыг тоолон санал хураалтын дүнг гаргаж нэн даруй мэдээлнэ:
721.3.1.төв комиссоос ирүүлсэн саналын хуудас бүхий битүүмжилсэн дугтуйн нийт тоо нь санал авахад олгосон саналын хуудасны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоо гаргах;
721.3.2.санал авахад зарцуулаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолох;
721.3.3.битүүмжилсэн дугтуйнуудыг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийхэд бэлэн болгох.
721.4.Гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох, дүн дамжуулах ажиллагааг явуулахад тухайн салбар комисст санал тоолох төхөөрөмжийг Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр хэрэглэж болно."
39/74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэг:
"74.3.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 4.3.2-т заасан жагсаалтаар нэр дэвшигчийн санал хураалтын дүнг дараах байдлаар гаргана:
74.3.1.санал хураалтын дүнг үндэслэн нам, эвсэл тус бүрээр авсан саналынх нь тоо, хувиар дараалалд оруулан жагсаалт гаргана;
74.3.2.энэ хуулийн 74.2-т заасан шаардлага хангасан нам, эвслийн авсан саналын хувь болон нийт нам, эвсэлд өгсөн хүчинтэй саналын хувь хоорондын зөрүүг энэ хуулийн 74.2-т заасан шаардлага хангасан нам, эвсэлд тэнцүү хэмжээгээр хуваан нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувь дээр нэмж тооцно;
74.3.3.энэ хуулийн 74.3.2-т заасны дагуу тооцож гаргасан хувиудын нийлбэрийг 48-д хувааж нэг суудалд ногдох саналын тоо, хувийг тооцож гаргана;
74.3.4.энэ хуулийн 74.3.2-т заасны дагуу тооцож гаргасан нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувийг энэ хуулийн 74.3.3-т заасны дагуу тооцож гаргасан нэг суудалд ногдох саналын хувьд хувааж, Улсын Их Хурлын гишүүний 48 суудлыг их үлдэгдлийн зарчмаар хувь тэнцүүлэн хуваарилна;
74.3.5.энэ хуулийн 74.3.4-т заасны дагуу нэг суудалд ногдох саналын хувьд хуваахдаа бутархай нарийвчлалтай гаргаж, эхний ээлжид бүхэл хэсэгт нь тэнцэх суудлыг хуваарилах, хэрэв хуваарилагдаагүй суудал үлдвэл хамгийн их үлдэгдэлтэйгээс нь эхлэн нэг нэгээр суудлыг нам, эвсэлд нэмж хуваарилах зарчмаар бүх суудлыг хуваарилж дуусгана;
Тайлбар: "хуваарилагдаагүй суудал" гэж энэ хуулийн 74.3.4-т заасны дагуу нам, эвслийн авсан саналын бүхэл хэсэгт нь ногдох суудал хуваарилахад суудал хуваарилагдаагүй үлдсэн, мөн нам, эвслийн авсан саналд ногдох суудлын тоо нь тухайн нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшигчийн тооноос их тооцогдсоны улмаас суудал хуваарилагдаагүй үлдэхийг ойлгоно.
74.3.6.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуульд заасны дагуу нам, эвслээс ирүүлсэн нэр дэвшигчдийн жагсаалтыг үндэслэн энэ хуулийн 74.3.4-т заасны дагуу хуваарилсан суудлын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно."
40/77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэг:
"77.2.Энэ хуулийн 4.3.1-д заасан сонгуулийн тойрогт нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний орон гарсан, мөн энэ хуулийн 77.1-д заасны дагуу сонгогдсонд тооцох дараагийн нэр дэвшигч үлдээгүй бол нөхөн сонгууль явагдана."
41/81 дүгээр зүйлийн 81.8 дахь хэсэг:
"81.8.Шүүх энэ хуулийн 81.3-т заасны дагуу маргаан хянан шийдвэрлэхдээ захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхгүй."
2 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсгийн "2" гэсний дараа ", 3" гэж, мөн зүйлийн 4.7 дахь хэсгийн ""Нөхөн сонгууль" гэж" гэсний дараа "энэ хуулийн 77.2-т заасны дагуу" гэж, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн "Ээлжит" гэсний дараа "болон ээлжит бус" гэж, 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтын "хороо" гэсний дараа ", төв комисс, салбар комисс" гэж, мөн зүйлийн 10.1.3 дахь заалтын "программ хангамж" гэсний дараа ", сонгогч санал өгснийг тэмдэглэх бэх, түүний дагалдах хэрэгсэл," гэж, мөн зүйлийн 10.1.4 дэх заалтын "тээвэрлэх" гэсний дараа ", энэ хуульд заасан олон улсын буухиа шуудангийн" гэж, мөн зүйлийн 10.4 дэх хэсгийн "дээд байгууллага" гэсний дараа ", батлан хамгаалах болон архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, улсын хил хамгаалах" гэж, "захиргааны байгууллага" гэсний дараа ", сум, дүүрэг" гэж, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн "болон хэсгийн хороо" гэсний дараа ", төв комисс, салбар комисс" гэж, мөн зүйлийн 14.3 дахь хэсгийн "хороодод" гэсний дараа "нээлттэй" гэж, 20 дугаар зүйлийн 20.14 дэх хэсгийн "хэлбэртэй" гэсний дараа "нэгдсэн нэг сантай" гэж, мөн зүйлийн 20.16 дахь хэсгийн "байгууллага" гэсний дараа "Сонгуулийн ерөнхий хороотой хамтран" гэж, "нийцүүлэн" гэсний дараа ", Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн тагнуулын байгууллагатай хамтран" гэж, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн "гомдлоо" гэсний дараа "итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл" гэж, "бичгээр" гэсний дараа "болон цахимаар" гэж, мөн зүйлийн 23.2 дахь хэсгийн "иргэний мэдээллийн талаар" гэсний дараа "болон иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлтийн талаар" гэж, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн "тухай" гэсний дараа "зөвхөн нэг" гэж, мөн зүйлийн 26.3.8, 26.4.8 дахь заалтын "хороотой харилцах" гэсний дараа ", нэр дэвшигчдийн бүртгэлийн асуудлыг хариуцан ажиллах" гэж, мөн зүйлийн 26.4 дэх хэсгийн "хүсэлтдээ" гэсний дараа "энэ хуулийн 26.3.9-д заасан лавлагаа болон" гэж, 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсгийн "эвсэл" гэсний дараа "тойрогт" гэж, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн "иргэн" гэсний дараа "сонгуулийн тойрогт" гэж, 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх заалтын "шийдвэр," гэсний дараа "сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн жагсаалт болон жагсаалтаар нэр дэвшүүлсэн" гэж, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийн "туслагч," гэсний дараа "нийслэл болон аймгийн төвд 400 сонгогч тутамд нэг ухуулагч, бусад газарт" гэж, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтын "ухуулах" гэсний дараа "буюу зурагт" гэж, мөн зүйлийн 41.2 дахь хэсгийн "эвслийн" гэсний дараа "тойрогт" гэж, 46 дугаар зүйлийн 46.2, 46.3, 46.4 дэх хэсгийн "сурталчилгааны" гэсний дараа "болон мэтгэлцээний" гэж, 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсгийн "хороо" гэсний дараа ", тагнуулын байгууллага," гэж, 48 дугаар зүйлийн 48.11 дэх хэсгийн "48.9", "48.8, 48.9" гэсний дараа ", 48.10" гэж, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн "болон" гэсний дараа "тойрогт" гэж, 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсгийн "эвсэл болон" гэсний дараа "сонгуулийн тойрогт" гэж, 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн "эсхүл" гэсний дараа "сонгуулийн тойрогт" гэж, "хэтрүүлэхгүйгээр" гэсний дараа "сонгуулийн зардлын дансанд" гэж, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийн "нийтэд" гэсний дараа "мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд" гэж, 60 дугаар зүйлийн 60.1.3, 60.1.4 дэх заалтын "эвслээс" гэсний дараа "тойрогт" гэж, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийн "баталж," гэсний дараа "үнэт цаас хэвлэх тусгай зөвшөөрөлтэй, тагнуулын байгууллагаас олгосон аюулгүй байдлын гэрчилгээ бүхий хуулийн этгээдээр" гэж, мөн зүйлийн 61.6 дахь хэсгийн "байлцуулан" гэсний дараа ", цагдаагийн байгууллагын хяналттайгаар" гэж, 63 дугаар зүйлийн 63.7 дахь хэсгийн "дагуу" гэсний дараа "нийслэл, сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд" гэж, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийн "биечлэн өгнө." гэсний дараа "Сонгогч саналын хуудаст бичигдсэн зааврын дагуу тэмдэглэгээ хийж саналаа өгнө." гэж, 71 дүгээр зүйлийн 71.5.2 дахь заалтын "хураагдсан саналын хуудасны" гэсний дараа "тоо нь тухайн хэсгийн хорооны хүлээн авсан саналын хуудасны" гэж, мөн зүйлийн 71.8.2 дахь заалтын "нэр дэвшигч" гэсний өмнө "тойрогт" гэж, мөн зүйлийн 71.16 дахь хэсгийн "байгууллагын" гэсний дараа "болон сонгогчдын" гэж, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн "тэмдэглэсэн" гэсний дараа ", нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн" гэж, 77 дугаар зүйлийн гарчгийн "явуулах" гэсний дараа ", орон гарсан суудлыг нөхөх" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/4 дүгээр зүйлийн 4.2, 4.3 дахь хэсэг:
"4.2.Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно.
4.3.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 126 гишүүнийг дараах байдлаар сонгоно:
4.3.1.Улсын Их Хурлын 78 гишүүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ аргаар;
4.3.2.Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар.
Тайлбар: -"олныг төлөөлөх /мажоритар/ арга" гэж тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү бөгөөд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцохыг ойлгоно.
-"хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ арга" гэж сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн авсан саналынх нь тоо, хувьд үндэслэн энэ хуульд заасны дагуу суудал хуваарилж, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцохыг ойлгоно."
2/25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг:
"25.1.Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ."
3/30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг:
"30.1.Нам, эвсэл нь 78 хүртэл хүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойрогт, 48 хүртэл хүнийг нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаар тус тус нэр дэвшүүлнэ."
4/42 дугаар зүйл:
"42 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар ашиглах
42.1.Тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбар /цаашид "нэгдсэн самбар" гэх/-ыг сум, дүүргийн Засаг дарга дараах шаардлагын дагуу бэлтгэж, байршуулах ажлыг зохион байгуулна:
42.1.1.нэр дэвшигчийн зурагт хуудас нь нэг хэвлэлийн хуудасны дөрөвний нэг хэмжээтэй байх;
42.1.2.зурагт хуудас байрлуулах дарааллыг энэ хуулийн 60 дугаар зүйлд заасныг үндэслэн тогтоох;
42.1.3.сонгогчийн тоонд үндэслэн суманд хоёр хүртэл, аймгийн төвийн суманд тав хүртэл, хороонд дөрөв хүртэл нэгдсэн самбарыг үнэ төлбөргүй байрлуулах.
42.2.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нь найман хэвлэлийн хуудаснаас илүүгүй хэмжээтэй зурагт самбарыг суманд нэг, хороонд хоёр хүртэл байрлуулж болно.
42.3.Зурагт самбарыг зөвхөн нийтийн эзэмшлийн газар буюу гудамж, талбайд сурталчилгааны хугацаанд түр хугацаагаар, үнэ төлбөргүй байрлуулна. Зурагт самбарт тухайн нам, эвслийн нэрийг дурдсан байна.
42.4.Бизнесийн зорилгоор байнга ашиглагддаг сурталчилгааны самбар, дэлгэц, түүний орон зайг сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй.
42.5.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, нэр дэвшигчийн ухуулах байр байрлаж байгаагаас бусад байшин, барилга байгууламжид сонгуулийн сурталчилгааны самбар байрлуулахгүй.
42.6.Нэгдсэн самбар болон зурагт самбар байрлуулахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг халхлах, бусдын эд хөрөнгө, явган зорчигчдод аюул учруулж болзошгүй байдлаар байрлуулах, замын хөдөлгөөнд саад учруулахыг хориглоно."
5/48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэг:
"48.9.Нам, эвслийн дарга, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орох, нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшигч ухуулах байр ажиллуулахыг хориглоно."
6/50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэг:
"50.2.Сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтоох аргачлал нь сонгуулийн зардлыг бууруулахад чиглэх бөгөөд сонгуулийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, өрхийн болон сонгогчийн тоо, энэ хуульд заасан бусад шаардлагад үндэслэнэ. Аргачлалыг төрийн аудитын дээд байгууллагын саналаар Сонгуулийн ерөнхий хороо батална."
7/62 дугаар зүйлийн 62.11 дэх хэсэг:
"62.11.Санал авах байрны хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах зорилгоор санал авах байранд хяналтын камер байрлуулна. Төв суурин газраас алслагдсан баг дахь санал авах байранд хяналтын камер байрлуулж болно."
8/65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг:
"65.6.Санал авах байранд ажиллаж байгаа итгэмжлэгдсэн ажилтан сонгогчийн гарын хурууны хээг сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулгаж, энэ хуулийн 66.5-д заасан бэхэн тэмдэглэгээ хийгдсэн эсэхийг нягтлан, зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно."
9/66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэг:
"66.2.Сонгогч энэ хуулийн 59.4.2-т заасан хэсэгт нэг нам, эвсэлд саналаа өгнө."
10/66 дугаар зүйлийн 66.5 дахь хэсэг:
"66.5.Сонгогч саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийсний дараа тухайн сонгогч саналаа өгснийг илэрхийлэх бэхэн тэмдэглэгээг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу хийнэ."
11/71 дүгээр зүйлийн 71.14 дэх хэсэг:
"71.14.Санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт хяналтын тооллого хийнэ."
12/74 дүгээр зүйлийн 74.1-74.3 дахь хэсэг:
"74.1.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 4.3.1-д заасан сонгуулийн тойрогт нэр дэвшигчийн санал хураалтын дүнг дараах байдлаар гаргана:
74.1.1.Сонгуулийн ерөнхий хороо нь санал хураалтын дүнг үндэслэн тухайн тойрогт нэр дэвшсэн нийт нэр дэвшигчдийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргана;
74.1.2.хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно.
74.2.Дараах шаардлагыг хангасан нам, эвсэлд энэ хуульд заасны дагуу суудал хуваарилна:
74.2.1.энэ хуулийн 4.3.1-д заасан тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нь нэр дэвшүүлсэн байх;
74.2.2.намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 4 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх;
74.2.3.хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 5 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх;
74.2.4.гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх.
74.3.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 74.1, 74.3-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр гаргаж, Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ."
13/77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг:
"77.1.Энэ хуулийн 4.3.2-т заасан жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний орон гарсан бол тухайн нам, эвслийн жагсаалтын дараагийн нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо орон гарснаас хойш 14 хоногийн дотор гаргаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ."
4 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.4, 5.5 дахь хэсгийн дугаарыг "5.3, 5.4, 5.5, 5.6" гэж, 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсгийн "ажлын долоон өдөрт багтаан" гэснийг "10 хоногийн дотор" гэж, мөн зүйлийн 9.3, 9.4, 9.5, 9.6, 9.7, 9.8, 9.9, 9.10 дахь хэсгийн дугаарыг "9.4, 9.5, 9.6, 9.7, 9.8, 9.9, 9.10, 9.11" гэж, мөн зүйлийн 9.5 дахь хэсгийн "9.4-т" гэснийг "9.5-д" гэж, мөн зүйлийн 9.6 дахь хэсгийн "9.4, 9.5-д" гэснийг "9.5, 9.6-д" гэж, мөн зүйлийн 9.7 дахь хэсгийн "9.6-д" гэснийг "9.7-д" гэж, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтын "дүнгийн" гэснийг "дүн болон ирцийн" гэж, мөн зүйлийн 10.1.7 дахь заалтын "хэмжээний" гэснийг "хэмжээ, түүнд холбогдох тоног төхөөрөмж, ажил, үйлчилгээний" гэж, 10.1.14 дэх заалтын "46, 47, 48.9-д" гэснийг "46, 47 дугаар зүйл, 48.9, 48.10-т" гэж, мөн зүйлийн 10.1.14, 10.1.15 дахь заалтын дугаарыг "10.1.15, 10.1.16" гэж, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн "Сонгуулийн" гэснийг "Энэ хуулийн 4.3.1-д заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнийг сонгох сонгуулийн" гэж, 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсгийн "Ээлжит сонгуулиар байгуулагдсан сонгуулийн тойргийг" гэснийг "Сонгуулийн тойргийг ээлжит бус сонгууль явуулахаас бусад тохиолдолд" гэж, мөн зүйлийн 12.2, 12.3, 12.4, 12.5 дахь хэсгийн дугаарыг "12.3, 12.4, 12.5, 12.6" гэж, 13 дугаар зүйлийн 13.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн "нутаг дэвсгэр, төвийг" гэснийг "нутаг дэвсгэрийг" гэж, мөн зүйлийн 13.6, 13.7 дахь хэсгийн "тав" гэснийг "гурав" гэж, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн "хороог" гэснийг "хороо, гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах төв болон салбар комиссыг" гэж, мөн зүйлийн 14.19 дэх хэсгийн "14.10-т" гэснийг "14.12-т" гэж, мөн зүйлийн 14.5, 14.6, 14.7, 14.8, 14.9, 14.10, 14.11, 14.12, 14.13, 14.14, 14.15, 14.16, 14.17, 14.18, 14.19 дэх хэсгийн дугаарыг "14.7, 14.8, 14.9, 14.10, 14.11, 14.12, 14.13, 14.14, 14.15, 14.16, 14.17, 14.18, 14.19, 14.20, 14.21" гэж, 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсгийн "жагсаалтаас өөрт нь холбогдох" гэснийг "жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн" гэж, мөн зүйлийн 20.6 дахь хэсгийн "Сонгуулийн ерөнхий хороонд" гэснийг "улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад" гэж, мөн зүйлийн 20.10 дахь хэсгийн "сонгогч өөрт нь холбогдох" гэснийг "итгэмжлэгдсэн ажилтныг ажиллуулж, сонгогчдод өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн" гэж, мөн зүйлийн 20.13 дахь хэсгийн"цахим хэлбэрээр нэг удаа" гэснийг "болон санал авах өдрөөс 3 хоногийн өмнө тус тус цахим хэлбэрээр" гэж, мөн зүйлийн 20.15 дахь хэсгийн "хувилж олшруулах," гэснийг "энэ хуульд зааснаас бусад тохиолдолд хэвлэж" гэж, мөн зүйлийн 20.12, 20.13 дахь хэсгийн дугаарыг "20.14, 20.15" гэж, мөн зүйлийн 20.14, 20.15, 20.16, 20.17 дахь хэсгийн дугаарыг "20.17, 20.18, 20.19, 20.20" гэж, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн "20" гэснийг "7" гэж, мөн зүйлийн 21.2 дахь хэсгийн "50" гэснийг "14" гэж, мөн зүйлийн 21.3 дахь хэсгийн "40-өөс доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд" гэснийг "45-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад" гэж, мөн зүйлийн 21.6 дахь хэсгийн "хуулийн 21.5-д заасны дагуу" гэснийг "хуульд заасан" гэж, "15-аас" гэснийг "5-аас" гэж, 26 дугаар зүйлийн 26.4.9 дэх заалтын "гэрээний хуулбар" гэснийг "гэрээ" гэж, 29 дүгээр зүйлийн 29.7, 29.8 дахь хэсгийн дугаарыг "29.8, 29.9" гэж, 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийн "нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 20-оос доошгүй" гэснийг "нэр дэвшүүлэхэд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй" гэж, мөн зүйлийн 30.3, 30.4 дэх хэсгийн дугаарыг "30.4, 30.5" гэж, 32 дугаар зүйлийн 32.11 дэх хэсгийн "хүлээн авснаас хойш тав" гэснийг "хүлээн авах хугацаа дууссанаас хойш долоо" гэж, мөн зүйлийн 32.12, 38 дугаар зүйлийн 38.12 дахь хэсгийн "22" гэснийг "18" гэж, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгийн "100 хүртэл, нийслэлд 20 хүртэл, аймаг," гэснийг "500 хүртэл, аймаг, нийслэлд 100 хүртэл," гэж, 38 дугаар зүйлийн 38.10 дахь хэсгийн "энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх" гэснийг "болон хандивын тайланд хийсэн" гэж, 38 дугаар зүйлийн 38.7, 38.8, 38.12 дахь хэсгийн "26.3.6, 26.4.6-д" гэснийг "38.13-т" гэж, 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсгийн "явуулсан хэвлэл мэдээллийн" гэснийг "нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч" гэж, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн "Нэр дэвшигч нь" гэснийг "Сонгуулийн тойрогт нэр дэвшигч нь" гэж, "дөрвөөс" гэснийг "хоёроос" гэж, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.2 дахь заалтын "гурван" гэснийг "хоёр" гэж, мөн зүйлийн 41.3 дахь хэсгийн "Ухуулах хуудас болон зурагт" гэснийг "Зурагт" гэж, мөн зүйлийн 41.11 дэх хэсгийн "нам, эвсэл, нэр дэвшигчийн зурагт болон ухуулах хуудсыг" гэснийг "зурагт самбарыг" гэж, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн "тогтоосон" гэснийг "баталсан" гэж, мөн зүйлийн 46.4 дэх хэсгийн "үзсэний үндсэн дээр сонгуулийн" гэснийг "үзэж, сурталчилгааны болон мэтгэлцээний нэвтрүүлгийн хуваарь, цагийг тэнцүү байхаар тооцож" гэж, мөн зүйлийн 46.9.1 дэх заалтын "тогтоосон нарийвчилсан" гэснийг "төлөвлөсөн" гэж, мөн зүйлийн 46.9.3 дахь заалтын "дундаж үнийн талаарх мэдээлэл" гэснийг "үнийн санал" гэж, мөн зүйлийн 46.11 дэх хэсгийн "зөвхөн үндсэн" гэснийг "аль нэг" гэж, мөн зүйлийн 46.20 дахь хэсгийн "журмыг Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран энэ хуульд нийцүүлэн" гэснийг ", радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журмыг Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн, энэ хуульд нийцүүлэн Сонгуулийн ерөнхий хороо" гэж, 48 дугаар зүйлийн 48.1.7 дахь заалтын "байгуулах." гэснийг "байгуулах, нийтлэх;" гэж, мөн зүйлийн 48.14 дэх хэсгийн "48.12-т" гэснийг "48.13-т" гэж, мөн зүйлийн 48.10, 48.11, 48.12, 48.13, 48.14 дэх хэсгийн дугаарыг "48.11, 48.12, 48.13, 48.14, 48.15" гэж, 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсгийн "20-оос" гэснийг "15-аас" гэж, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн "таван" гэснийг "арван" гэж, "хорин" гэснийг "гучин" гэж, 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгийн "26.3.6, 26.4.6, 38.5-д" гэснийг "38.5, 38.13-т" гэж, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийн "тэдгээрийн нэр дэвшигч, бусад" гэснийг "тэдгээрээс тойрогт нэр дэвшигч, бие даан" гэж, 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь заалтын "зөрчлийн улмаас" гэснийг "захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан" гэж, мөн зүйлийн 63.5 дахь хэсгийн "байгууллагын нутаг дэвсгэрийн хувьд" гэснийг "сонгогчийн" гэж, 66 дугаар зүйлийн 66.13.3 дахь заалтын "саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан" гэснийг "санал, саналын хуудасны" гэж, мөн зүйлийн 66.13.5 дахь заалтын "дэвшигчийн" гэснийг "дэвшигч, нам, эвслийн" гэж, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийн "дөрөв" гэснийг "хоёр" гэж, мөн зүйлийн 67.7 дахь хэсгийн "таваас" гэснийг "долоогоос" гэж, мөн зүйлийн 67.9 дэх хэсгийн "хоёроос" гэснийг "таваас" гэж, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн "Сонгуулийн санал авах өдөр санал тоолох" гэснийг "Санал тоолох" гэж, 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсгийн "дэвшигчийн" гэснийг "дэвшигч, эсхүл нам, эвслийн" гэж, 74 дүгээр зүйлийн 74.3, 74.4 дэх хэсгийн дугаарыг "74.4, 74.5" гэж, 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсгийн "зургаан сар" гэснийг "нэг жил" гэж, мөн зүйлийн 77.2, 77.3, 77.4 дэх хэсгийн дугаарыг "77.3, 77.4, 77.5" гэж, 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсгийн "хуульд" гэснийг "хуулийн 74 дүгээр зүйлд" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалтын "болон цахим орчин дахь олон нийтийн сүлжээг" гэснийг, 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн "улсын төсвөөс санхүүжих" гэснийг, 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийн ". Сонгуулийн ерөнхий хороо уг мэдээллийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ" гэснийг, мөн зүйлийн 20.6.2 дахь заалтын ", захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан" гэснийг, мөн зүйлийн 20.7 дахь хэсгийн ", 20.6.7, 20.6.8" гэснийг, мөн зүйлийн 20.9.3 дахь заалтын ", иргэний бүртгэлийн дугаар" гэснийг, 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтын "саатуулах, албадан саатуулах," гэснийг, 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсгийн ", ухуулах хуудас" гэснийг, 46 дугаар зүйлийн 46.17 дахь хэсгийн "талаарх" гэснийг, 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсгийн "сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь сонгуулийн" гэснийг, 71 дүгээр зүйлийн 71.15 дахь хэсгийн "Хяналтын тооллого хийхээр сонгогдсон хэсгийн хороо" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6.7 дахь заалт, 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 26.3.3, 26.3.4, 26.3.6 дахь заалт, 26.4.3, 26.4.4, 26.4.5, 26.4.6 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3 дахь заалт, 27.7, 27.8 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.3.9 дэх заалт, 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалт, 41 дүгээр зүйлийн 41.6, 41.7, 41.12 дахь хэсэг, 63 дугаар зүйлийн 63.6.2 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.14 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл. Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
legalinfo.mn сайтаас ХАРАХ
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ