Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

УДШ-д дарга нь бүртгэлгүй арван намыг хууль бусаар СЕХ бүртгэсэн байна гэв


Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намуудыг бүртгэхдээ хууль зөрчсөн гэх асуудлаар "Эрх чөлөөг хэрэгжүүлэгч" намын төлөөллүүд мэдээлж байна.
Тэд "Нэгдүгээрт, Сонгуулийн ерөнхий хороо Улс төрийн намын тухай хуулийн 17.2.2 дахь заалтыг зөрчиж бүртгэл хийсэн.  Хоёрдугаарт, СЕХ гурван эвслийг хоёр эвсэл бүртгүүлсэн гэсэн боловч гурван эвсэл бүртгүүлсэн гэж зарлаж, ард түмнийг төөрөгдүүлсэн. Гуравдугаарт, ҮАГ дүгнэлт гаргахдаа Дээд шүүхэд бүртгэлгүй намд дүгнэлт гаргуулсан зэрэг ноцтой зөрчил гаргасан талаар мэдээлж байна.
Улс төрийн намууд Дээд шүүхэд гурван бүртгэлтэй байх ёстой. Улс төрийн нам байгуулснаа, Улс төрийн намын тухай хуулийн 26.2 болон 26.3 дахь заалтын дагуу намын дарга нь Дээд шүүхэд бүртгэлтэй намуудыг СЕХ бүртгэх ёстой. Гэтэл СЕХ нь Дээд шүүхэд бүртгэлгүй, үүсгэн байгуулагч гэсэн бүртгэлтэй намуудыг хууль зөрчиж бүртгэсэн байгаа юм.
Манай намын зүгээс Улс төрийн намын тухай хуулийн 26.2, 26.3.9-д заасан шаардлагын дагуу улс төрийн намын дарга Дээд шүүхийн лавлагаа, улсын бүртгэлийн лавлагаатай холбоотойгоор дараах намуудын үүсгэн байгуулагч болон даргыг эргүүлэн татах талаар санал гаргаж байна.
  1. Үнэн ба зөв нам
  2. Сайн ардчилал иргэдийн нам
  3. Иргэдийн оролцооны нэгдэл нам
  4. Монгол хүний төлөө нам
  5. Эх орончдын нэгдсэн нам
  6. Ардчилал нэгдсэн нам
  7. Гэр хороолол хөгжлийн нам
  8. Монгол консерватив нам
  9. Монголын Социал-Демократ нам
  10. Дэлхийн монголчууд нам гэсэн намуудыг СЕХ-нд бүртгүүлэх хүсэлтээ илэрхийлэхэд нь үүсгэн байгуулагч байсан уу, намын дарга байсан уу гэдгийг тодруулж өгөхийг хүсэж байна. Намын үүсгэн байгуулагч биш намын дарга сонгуульд оролцох хуультай. 
Бид СЕХ болон бусад сайтуудаас нотлох баримтыг авсан учраас энэ асуудлаар шүүхэд хандаж баталгаажуулна.
Мөн зарим намын дарга нарын бүрэн эрхийн тухайд 2012 онд намын даргаар бүртгэлтэй атлаа түүнээс хойш өдийг хүртэл нэг ч удаа намын их хурлаа хийгээгүй тохиолдлууд байна. Дээд шүүхийн сайтын бүртгэл рүү орж үзвэл эдгээр асуудлууд бүгд тодорхой харагдана" гэж хэллээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ