Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүдэд батламж олголоо

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүдэд батламж олголоо. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг үндэслэн тус хороо Эх орончдын нэгдсэн нам, Иргэдийн оролцооны нэгдэл нам, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам, Ард түмний олонхийн засаглал нам, Бүгд найрамдах нам, ХҮН нам, Монголын Либерал ардчилсан нам, Ардчилал шинэчлэлийн нам, Гэр хороолол хөгжлийн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Үнэн ба Зөв нам, Ардчилсан нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Монгол Консерватив нам, Шинэ нэгдсэн эвсэл, Монголын Социал демократ нам, Монголын хүний төлөө нам, Дэлхийн монголчууд нам, Ард түмний хүч нам, Эх орон нам, Монгол Ардын нам, Эрх чөлөөний эвсэл нам зэрэг нам эвсэлд батламж олгов.

Мөн тус хорооноос нам эвслүүдэд энэ сарын 3-нд болох сургалтын урилга гардуулсан байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх, баримт бичиг бүрдүүлэх, цахим сан ашиглах, нэр дэвшигчийг бүртгэх асуудлаар Сонгуулийн ерөнхий хороо, Улсын дээд шүүх, Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар хамтран нам эвслийн төлөөлөлд сургалт зохион байгуулах аж.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ