Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БГД-ийн “Усан спорт сургалтын төв”-ийн дарга, ажилчид 58.4 сая төгрөг завшжээ


Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газрын дарга Э.М, нярав Ч.Г, ажилтан Д.У нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 
Тодруулбал, үйлчлүүлэгчдийн 58.4 сая төгрөгийн төлбөрийг өөрсдийн дансаар хүлээн авч, эдийн засгийн давуу байдал бий болгосон, мөн Э.М нь “А” ХХК-ийн менежер Э.Э-д худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, гэрчид хууль бусаар нөлөөлсөн аж. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 /Худал мэдүүлэх/, 21.5 дугаар зүйлийн 1 /Гэрч, хохирогч, шинжээч, оруулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх/, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн талаах УЕПГ-аас мэдээлэв.

https://tsahiur.mn/n/s/19764



скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ