Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана



Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагалдаж Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтийн талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "2019 онд Үндсэн хуулийн 6.2-т орсон өөрчлөлт буюу стратегийн орд газрын үйл ажиллагаанаас орох үр ашгийн дийлэнхийг одоогийн болон ирээдүйн иргэдэд тэгш, шударга хуваарилах эрх зүйн үндсийг болгоно гэсэн агуулгаар Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Үүнийг дагаад Ашигт малтмалын хуульд стратегийн ач холбогдол бүхий орд газартай холбоотой заалтуудад тодруулах зүйлийг тодорхой болгосноос зарчмын том өөрчлөлт ороогүй. Стратегийн орд газрын нэг эзэмшигчийн хувь эзэмшил 34%-аас илүүгүй буюу хяналтын багцаа эзэмшинэ гэсэн зарчмын нэгэ л өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл стратегийн орд газар эзэмшигч компаниуд нээлттэй ажиллах боломжийг бий болгож байгаа гэсэн үг.
Хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн бол энэ заалт хамаарахгүй. Тухайлбал Оюутолгой компани шиг том хөрөнгө оруулалт хийхэд энэ заалт нөлөөлөхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээний журмаар хэрэгжиж буй төслүүдэд өөрчлөлт орохгүй.
Олон нийтэд нээлттэй, үр ашиг нь иргэдэд хүрэх ёстой орд газруудыг хэсэг бүлэг хүн, нэг хуулийн этгээд эзэмшиж байгаа нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байгаа.
Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана. Энэ нь 34%-ийг эзэмшигч Эрдэнэс Оюутолгой компанийн хувьд яригдаж байгаа асуудал" гэж мэдээллээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ