Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Парис хот руу аялах азтанууд тодорлоо


Голомт банкнаас үндэсний санхүүгийн дархлааг нэмэгдүүлж, иргэдийн хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой “Парист хүргэх хадгаламж” урамшуулалт аяныг 2024.01.01-2024.04.15-ны хооронд зарлан амжилттай хэрэгжүүллээ. Урамшуулалт аяны хүрээнд Голомт банк хугацаатай, төгрөгийн хадгаламж шинээр нээсэн, орлого нэмсэн, хугацаа сунгасан харилцагчдадаа сугалаа олгож, үүссэн сугалаанаас Парис хот руу хосоороо аялах эрхийн 5 ялагчийг тодруулж, шагналыг гардуулан өглөө.
undefined
“Парист хүргэх хадгаламж” урамшуулалт аянд нийт 100,000 орчим харилцагч хамрагдаж, өөрийн ирээдүйд хуримтлалаар хөрөнгө оруулжээ. Харин аянд хамрагдсан нийт харилцагчдаас өөрийн аз одоороо онцгойрсон зарим харилцагч ийнхүү дэлхийн түүх соёлын төв болсон Парис хотыг зорихоор боллоо. Азтан болсон харилцагчдадаа баяр хүргэе!
Бид азтанууддаа Эйфелийн цамхаг, Луврын музей, Сена мөрөн зэрэг дэлхийн урлаг, бүтээн байгуулалт, түүх соёлын жишээ болсон алдартай газруудаар аялахаас гадна энэ зун Парис хотод зохион байгуулагдах эв нэгдэл, энх тайвны бэлгэ тэмдэг олимпын наадмыг үзэж, Олимпын хотхонтой танилцах давхар боломжийг олгож байна.
“Парист хүргэх хадгаламж” урамшуулалт аянд оролцсон нийт харилцагч та бүхэнд талархал илэрхийлье!
Цаашид хадгаламжийн харилцагчдад зориулсан төрөл бүрийн урамшуулалт аянууд тасралтгүй хэрэгжих тул хуримтлуулахаар төлөвлөж буй хүмүүс Голомт банкийг сонгон хадгаламжаа нээлгээрэй.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ