Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Оросын хавар”-ын 10 жилийн ой & Тархи угаалт


Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгний хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар ерөнхийдөө өөрийн түвшний мэдлэгтэй, энгийн иргэдийг бодвол энэ сэдвийг гадарлана.
Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлж байна. Энэ удаа Донбасст Украины төрийн эсрэг “Оросын хавар” нэртэй хувьсгал ялсны 10 жилийн ойн тухай, оросын суртал нэвтрүүлэг яагаад хүчтэй, ард түмэн нь яагаад тархиа угаалгах дуртай байдаг тухай хөрвүүлж танилцуулъя.
 
Харьковын цэргийн дээд сургуульд “Военная психология” гэж сонирхолтой хичээл үздэгсэн. Ёстой урам зориг бадраамаар хичээл. Цэргийн суртал нэвтрүүлгийн арга техник заана. Харин одоо эргээд бодоход Украины эсрэг Оросын энэ дайн олон зүйл дээр тэрхүү хичээлийг санагдуулж байна. Одоо бол Оросын суртал нэвтрүүлгийн технологи нь “Гал командын шлаанкаар ус цацах” аргачлал сонгосон мэт. Нэвт услаад бай, бүү зогс гэсэн сургаальтай. Эсрэг нь барууны ардчилсан нийгмүүд “шүхэр дэлгэх” төдийхөн хариу барина, хариуд нь Оросын суртал нэвтрүүлгийг сөрөх чадваргүй болтол нь суртал нэвтрүүлгээр шувтан бөмбөгд!
 ОХУ-ын Холбооны ТВ-ийн олон сувгаар өнгөрсөн 7 хоногт тэгш тоотой “10 жилийн ой” буюу хэрэг дээрээ Украин руу халдан түрэмгийлснийхээ “10 жил”-ийг лут тэмдэглэв. “Оросын хавар” нэртэй нийгмийн том хувьсгал Дорнод Украиныг хамарч орос эх орон, оросын ертөнц, орос ахан дүүстээ үнэнчээ батласан баатруудын яруу алдрыг цууриатуулж өгөв.
 
Үзэж сонсоход зарим талаар ичмээр санагдав. Хичнээн ч олон баатар төрж, олон баатар амь эрсдэж, тэгэхдээ Донбасс буюу Донецк, Луганск нь Оросын ертөнцийн халуун өвөрт үүрд орж ирсэн гэв. 
 
Орост ТВ-ээр цацагдсан 7 хоногийн тархи угаалт бол нэг хэрэг. Харин тийм хүчирхэг технологи болон бэлэн зэхээстэй хар масс гэж цаана нь байдаг тухай монголчууд төсөөлөхгүй. Оросын сенатч Дмитрий Рогозин оюутнуудад лекц уншихдаа “Мэдээллийн дайнд үзэн ядалт хамгийн чухал шүү” гэж ярьж байна. Украинчуудыг бүхэлд нь үзэн ядуулчихвал ялалт ойрхон гэсэн онолоо ярьж байх шиг. Оюутнуудаа мэдээллийн дайны дайчид хэмээн өргөмжлөв. 
 
Оросын залууст яаж тархи угаах мэдээлэл хийдэг тухай хичээл Ольга Скабеева зааж байгаа бичлэг сайтуудад байна. Тэр бүсгүй ярьж байна:–Ямар ч зүйлд баримт хэрэггүй, юу болсон, хэзээ дуусах нь огт хамаагүй, гол нь яаж хүмүүст бид хүргэх вэ, түүнээс засаг юу хүсч байна гэдгийг л мэдээлэх хэрэгтэй. Жишээ нь Украины Харьков хот руу түрэмгийлэл явуулж байна биш, харин “санитарная зона” буюу тусгай горим бүхий тусгай бүс байгуулж байна, тийшээ яаж цохилт өгсөн нь чухал биш, бид яаж өөртөө ашигтайгаар энэ цохилтыг тайлбарлах вэ гэдэг нь л чухал гэж ярьжээ.
Оросууд дайны үед хэрэглэдэг эрчимтэй, маш дайчин түрэмгий тархи угаалтын (боевая пропаганда) уламжлалтай. Түүнийхээ ч хүчээр ялдаг. Үзэн ядуулаад бүх муу муухайг чихчэхвэл дайсан нь дуусаа гэсэн итгэл үнэмшилтэй. Харин одоо цагт, XXI зуунд тэр аргаа Оросын энгийн иргэд дээрээ хэрэглэх нь ард түмнээ жинхэнэ зомбируулж байгаа хэрэг. 
 
Одоо Украинд Оросын халуун, хүйтэн, гибрид дайн явагдаж байна. Явцыг тайлбарлаад байх шаардлагагүй. Харин гибрид дайндаа ялахгүй нь нэгэнтээ тодорхой харагдаж байгаа бол ялах ялагдах хамаагүй замбараагүй самууруулаад хаях нь чухал.
 
сонин mn
 
ОХУ-ын Төр, засгийн тэргүүн асан Дмитрий Медведевийн пост нь байна. АНУ Украинд туслах 61 тэрбум ам.доллар баталснаараа өөрсдийгөө иргэний дайнд живүүлж, АНУ сөнөж, ёрын эзэнт гүрэн XXI зуундаа төгсгөл болно гэжээ. Үзэн ядалтаа хүсэл мөрөөдөлтэйгөө холиод илэрхийлжээ.
 
Ингэхэд Оросын ард түмэн яагаад ийм сурталд итгэдэг, төрөө дэмждэг вэ гэдэгт Орос хүмүүсийнхээ талаар хэлсэн оросын суу билэгт зохиолчдын алдартай эшлэлүүдээс сонирхуулъя: 
 
- Европыг тойрч тэнүүчлэн сүйтгэхээр тэнэж яваа ард түмэн–Фёдор Достоевский. 
- Ард түмэн биш, харин үхэр, боол, зэрлэг сүрэг, алуурчид, хорон санаатнууд–Михаил Булгаков. 
- Оросын ард түмний амжилтын хамгийн чухал шинж чанар бол тэдний садист харгислал юм–Максим Горький. 
- Орост амьдрах ямар хэцүү вэ, бие махбодийн болон ёс суртахууны доройтол, худал хуурмаг, муу санааны өмхий төв–Сергей Аксаков. 
- Оросууд бол дэлхийн хамгийн аугаа, хамгийн бүдүүлэг худалчууд–Иван Тургенев. 
- Хүсэл зорилгыг үзэн яддаг, боолчлолд дуртай, гар, хөлийнхөө гинжийг хайрладаг, бие махбодийн болон ёс суртахууны хувьд бохирдсон хүмүүс, бүх зүйлийг дарахад хэзээ ч бэлэн байдаг–Иван Шмелев. 
 
- Өчүүхэн үүрэг хариуцлага, хамгийн бага шударга ёс, хамгийн бага үнэнийг үл тоомсорлодог ард түмэн, хүний нэр төрийг хүлээн зөвшөөрдөггүй, чөлөөт хүн, эсвэл чөлөөт сэтгэлгээг хүлээн зөвшөөрдөггүй ард түмэн–Александр Пушкин. 
- Би орос хүний тухай гунигтай үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Тэр бол үнэхээр сул тархины системтэй тул бодит байдлыг мэдрэх чадваргүй. Түүний хувьд зөвхөн үг хэллэг л бий. Түүний нөхцөлт рефлексүүд нь үйлдлээр бус, харин үйлдлээр зохицуулагддаг үгс–Академич Иван Павлов. 
- Нэг хүн Карамзинаас “Орос орноор сонин юу байна?” гэж асуухад “Бахь байдгаараа. Хулгайлцгааж л байна” гэсэн гэдэг. Бид зовлонд унасан зүгээр ч нэг зовсон боолууд биш. Бид боолчлогдож байгаагаараа бахархдаг мэргэжлийн боолууд–Булат Окуджава.
 
Төгсгөлд нь Оросын түрэмгийллийг дэмжиж буй тролл нэртэй монголчууддаа зөвлөе. Оросын террорист дайныг ялна гэдэгт сүсэглэсэн монгол хүн ганц нэг байгаа нь шившигтэй. Түүхэн үнэнд гүйцэгдэж шившгээ тарих нь юуны сайхан байх билээ? Та өөрөө, таны гэр бүл, үр хүүхэд, ач, гуч, зээ нар чинь соёлт ертөнцөөс тусгаарлагдаж, барууны хоригт орж, оросын түрэмгийллийн жинхэнэ хохирогч болох уршигтай юм биш үү? Хүнлэг ёсны төлөө, эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө Украины ард түмний тэмцэл хэзээ нэгэн цагт ялна. Тэр үед тархиа шааж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болох вий. Путины дайныг өөгшүүлж дэмжсэн хэрэгт Путины дараах Ардчилсан Оросын шүүх Та нарыг дуудвал нэгэнтээ оройтсон хэрэг болно шүү.  
                
 Орчуулж тайлбарласан Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ