Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

УИХ-ын дарга Г.Занданшатар сонгуулиас өмнө өөрийн хүнийг Цэцийн дарга болгохоор лоббидож байна


Цэц авлига авч, лоббинд орж асуудал шийддэг гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд хүлээн зөвшөөрч чуулганы индэр дээрээс мэдэгдэв. Уг нь Цэцийг улс төр, намаас ангид байлгах гэж есөн гишүүний гурвыг Ерөнхийлөгч, гурвыг УИХ, гурвыг Дээд шүүхийн санал болгосноор томилдог.
Харамсалтай нь өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд Цэц Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэх шүүхийн ажлаа хийлгүй, эрх баригч намын захиалгаар ажиллаж иржээ. Энэ хугацаанд Цэцийн гишүүд өөрчлөгдөж байсан ч хандлага, зарчим нь өөрчлөгдсөнгүй. Харин ч хуулиар хамгийн их хамгаалагдсан, төрийн өндөр албан тушаалтнууд байсаар ирж. Хэрвээ УИХ Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргавал Цэц түүнийг нь засаж залруулах үүрэгтэй. Гэтэл эсрэгээрээ захиалга, лоббигоор шийдвэр гаргаж ирснийг өнгөрсөнд гаргасан шийдвэрүүдээс нь бэлээхэн харж болно.
Цэц захиалгаар шийдвэр гаргахаас гадна өнөөдөр даргаа ч сонгож чадахгүй улстөржилт нь газар аваад байгаа. Одоо мөрдөгдөж байгаа Цэцийн тухай хуулиар даргын орон гарсан бол хэд хоногийн дотор дараагийн даргаа сонгох нарийн зохицуулалт байхгүй. Тиймээс өнөөдрийг хүртэл Цэц даргаа сонгож чадахгүй, дотроо улстөржилттэй байсаар. Ямар сайндаа Цэцийн дарга болох боломжтой нэг гишүүнийхээ согтуу бичлэгийн цацах вэ. Цэцийн даргыг сонгохдоо Цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч нийт гишүүдийн хуралдааныг зарлаж нууц санал хураалтаар дотроосоо сонгох зохицуулалттай. Тэгвэл Цэцийн гишүүдийн хамгийн ахмад настай нь буюу Ш.Солонго даргын үүргийг түр гүйцэтгэж байгаа. Харин Ш.Солонго гишүүн өнөөдрийг хүртэл нийт гишүүдийн хуралдааныг зарлахгүй, даргын асуудлыг хэлэлцүүлэхгүй байгаа. Учир нь цаанаа хэнийг Цэцийн дарга болгох вэ гэдэг тохироогоо хийж чадахгүй байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг дарга болгохоор УИХ-ын дарга Г.Занданшатар лобби хийж байгаа гэх. Л.Өлзийсайхан бол УИХ-ын даргын хүн, УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байгаа Г.Занданшатар даргын дэмжлэгээр Цэцийн гишүүн болсон. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар сонгуулиас өмнө өөрийнхөө хүнийг Цэцийн дарга болгохоор зүтгүүлж байгаа бололтой.
УИХ Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн төслийн шинэчлэн найруулгын төслийг хэлэлцэж байгаа. Тус хуулийн төсөлд Цэцийн даргын орон гарсан бол 15 хоногийн дотор нийт гишүүдийн хуралдааныг зарлаж, дараагийн даргыг сонгох хугацаатай болгож байгаа. Мөн бүрэн эрхийн хугацаа дууссан хоёр ч гишүүн одоогийн бүрэлдэхүүнд бий. Учир нь одоогийн хүчин төгөлдөр хуулиар Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан бол дараагийн хүнийг томилох хугацааны талаар нарийн зохицуулалт мөн л байхгүй. Тиймээс зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан ч дараагийн хүнийг томилохгүй л бол хэдэн ч жил Цэцийн гишүүнээр ажиллах боломжтой юм. Тэгвэл Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн төслийн шинэчлэн найруулгын төсөлд Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө дараагийн хүнийг санал болгон, хэлэлцүүлэх хугацаатай болгож байгаа юм.

https://itoim.mn/a/2024/04/22/politic/xnq
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ