Дубайд аадар бороо орж, замууд үерт автсан тухай Khaleej Times сонин мэдээллээ. Дөрөвдүгээр сарын 15-наас хойш бороо үргэлжлэн орж буй тул хотын ихэнх гудамж талбай өвдгөөр татсан устай болжээ. Хотод 17 нислэг цуцлагдаж, ихэнх нь хойшлогдсон бөгөөд заримыг нь өөр нисэх онгоцны буудал руу шилжүүлсэн байна.
Метроны Onpassive станц усанд автсан тул тус чиглэлд нэмэлт автобус явуулж эхэллээ. Эмиратын бусад хотод ч нөхцөл байдал сайнгүй байна. Онцгой байдлын улмаас АНЭУ-ын хөлбөмбөгийн холбоо дөрөвдүгээр сарын 16-нд болох байсан бүх тоглолтыг хойшлуулах шийдвэр гаргажээ.
Өчигдөр мөн Оманы хойд Эш-Шаркия мужид үер буун алимын чинээ мөндөр орсны улмаас 13 хүн амь үрэгдсэн тухай мэдээлжээ. Аврагчид усанд живсэн сургуулиас 1200 сурагчийг аварчээ.