Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сонгогчийн сэтгэгдэл: Би МАНАН-г эсэргүүцэж, Э.Батшугарыг дэмжинээ

 
23-р тойргийн сонгогч Д.Тунгалаг /нас 35/:
Энхбаярын Батшугар гэдэг залууг та бүхэн 2011 оны үеэр билүү дээ аавыг нь МАНАН-гийн дэглэмээр хорьсон тэр үеэс мэдэх байх. Бас зарим нь Монголбанкны дэд ерөнхийлөгч байхдаа хийж бүтээснээр нь ч гадарлах биз.
Харин би түүнийг тийм спортлог гэж бодож байгаагүй ээ. Саяхан цахимаар түүний спортлог зургийг харлаа. Та нар ч бас харсан гэдэгт итгэлтэй байна. Тэр мөн үү? гэж анхандаа итгээгүй.
 
Гэтэл бүр Америкт их сургуульд байхдаа регби спортын шигшээ багт тоглодог, гурван жил дараалан Америкийн Их Дээд сургуулиудын аваргаар шалгарч байсан гэнэ шүү. Н.Энхбаяр гуай ч бас спортлог хүн юм байна шд. Э.Батшугар Зариг сайтын 10 асуултад хариулах үедээ "20 жилийн дараа ч гэсэн би аав шигээ байхыг хүсч байна” гэж ярьж байгаа нь өөдрөг, бас гэгээлэг санагдлаа. Бодлогын хэмжээнд, бүхэл бүтэн улсын эдийн засгийг хэд хэдэн удаа аварч гарсан гэх тэр хүн аавынхаа тухай ярихаараа "тийм” гэж хэлэхээргүй харагдаж байх юм.
Багаасаа л аавтайгаа ууланд авиралт хийдэг байсан гэнэ. Бүр Алтай Таванбогд, Мөнх хайрхан, Сутай хайрхайнд амжилттай авиралт хийсэн уулчны нэг гэнэ шүү.
Одоо байнга фитнессээр хичээллэж, дугуй унах, ууланд авирах хоббитой юм байна.
Харин улс төрийн өнцгөөс нь товчхон бичье. 2012 онд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Э.Батшугар, Ц.Оюунбаатар хоёрын хэн нь ч хамаагүй УИХ-д орж ирээсэй гэж бодож байснаа хэлж байсан удаатай. Аргагүй л аавынхаа нөлөөгөөр хар багаасаа улс төрчийн амьдралын жаргал, зовлонг мэдэрсэн хүн гэсэндээ намынхандаа их нэр хүндтэй юм байна лээ. МАНАН-гийн дэглэмд хэлмэгдсэн үедээ аав нь хүүхдүүдийнхээ хэн нэгнийг улс төрч болоорой гэж захиж байсныг ууган хүүгээрээ Э.Батшугар биелүүлэхээр шийдсэн юм шиг байгаа юм.
Түүнийг Монголбанкинд томилоход ч гэсэн УИХ-ын гишүүд маш ам сайтай байсан гэнэ. Ер нь олон талын туршлагатай болохоороо "шударга бус явдлын төлөө тууштай тэмцэнэ” гэж хэлсэн аавдаа хүч нэмэхээр улс төрд орж ирж байгаа нь энэ гэж би ойлгосон.
Ямар ч байсан АТГ-аас хувийн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгийг тогтоосон, намын нөхдийнх нь хэлснээр урьд нь төсөв, санхүүгийн ямар нэгэн асуудалд холбогдож байгаагүй, нэр цэвэр залуу байна. Аав нь шударга бусын төлөө тэмцэх гэж байхад хүү нь тийм асуудал үүсгээд явахгүй нь мэдээж шүү дээ.
За тэгээд сүүлд олж уншсанаар, өнөөдөр хэрэгжээд явж байгаа цар тахлын үед авч хэрэгжүүлэх, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга замыг аль өмнө нь Э.Батшугар олоод харчихсан, "ийм арга зам бий” гэж ярьж байсан ярилцлага нь байна. Тэгэхээр бас овоо алсын хараатай, зөв замыг түүчээлэх мэргэжлийн чадварлаг залуу юм гэж бодогдож байна.
Манай залуучууд зугаа цэнгэлд их дурладаг гэвэл намайг нэг их буруутгахгүй байх. Харин Э.Батшугар энэ тал дээрээ харин томоотой нэгэн гэж хаанаас ч билээ сонсож байсан юм байна. Багаасаа л номноос салдаггүй байсан, одоо ч тэр хэвээрээ гэнэ. Гэхдээ ихэвчлэн гадаад ном уншиж, судалдаг гэх юм билээ. 7 хоногийн 100 орчим цаг, өдөрт 10-13 цаг ажиллаж, 3-5 цаг унтаж амардаг гэж бас бичсэн байна.
Түүнийг "Намайг Энхбаярын Батшугар гэдэг” гэж хэлэнгүүт л хүмүүс уухайлан дэмжиж байгаагаас харахад төрд Э.Батшугар шиг хүний хүлээлт их байгаа гэдгийг олж харсан юм. Би ч гэсэн МАНАН-г эсэргүүцэж байна. Тиймээс зоригтой өөрчлөлтийн төлөө бусадтайгаа дуу хоолойгоо нийлүүлэн дэмжье гэж шийдсэн.


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ