Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХОМ: Т.Бадралын хөрөнгө 4 дахин өсч, Г.Ариунбуян "даруу" загнажээ


Онцгой байдлын алба хаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах техник хэрэгсэл хангалттай байдаггүй мөртлөө алба удирдаж байгаа үе үеийн дарга нарын орлого нь өндөр болдог жишигтэй. Тэгвэл сүүлийн есөн жилд Онцгой байдлын ерөнхий газрыг даргалж байсан, удирдаж буй хүмүүсийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.
2018-2020 ОН ХҮРТЭЛ ХӨРӨНГӨ НЬ 36-134 САЯ ТӨГРӨГ БОЛЖ ӨССӨН Т.БАДРАЛ
Засгийн газрын 2015 оны нэгдүгээр сарын 7-ны ээлжит хуралдаанаар төрийн зарим байгууллагын удирдлагыг чөлөөлж, шинээр томилж байв. Тухайлбал, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хурандаа Т.Дуламдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь хурандаа Т.Бадралыг тавьсан байдаг. Тэрбээр онцгой байдлын албанд шинэ хүн биш төдийгүй багагүй туршлагатай удирдах албан тушаалтанд тооцогдож байсан. 2004 оноос хойш тус албанд ажиллаж, 2009-2015 он хүртэл ОБЕГ-ын дэд даргын алба хашиж байсан туршлагатай. Ийм хүн онцгой байдлын албыг удирдахаар болсонд тус салбарынхан ам сайтай байсан ч албаны шинэчлэлт төдийлөн хийж чадаагүй гэх шүүмжлэл дагуулдаг.
Түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад:
  • 2018 онд 36,5 сая төгрөг
  • 2019 онд 23,4 сая төгрөг,
  • 2020 онд 134,1 сая төгрөгийн жилийн орлоготой болжээ.
2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсанаар тэрбээр тухайн үед 589 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, 240 саяын машин, 8,5 сая төгрөгийн үнэ бүхий мал, 49,2 сая төгрөгийн үнэт эдлэлтэй 118 сая төгрөгийн хадагламжтай байжээ.
Хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсан орлогын хэмжээ 2018-2020 онд тогтмол өсөлттэй байгаа нь анхаарал татаж байгаа юм.
ОБЕГ-ын дарга асан Т.Бадрал тус байгууллагын удирдлагаар ажиллаж байх хугацаандаа өгсөн ярилцлагадаа, энэ салбар генералтай байх ёстой. Хувь заяаны тохиолоор анхных нь генерал би болж таарлаа. Өөрийгөө азтай гэж боддог. Энд олон, олон залуус орж ирэх зам нь нээгдчихэж байгаа юм. Цэргийн дээд цол хэрэглэх ийм шат руугаа орж ирлээ. Би үүнийх нь хөтөч байсан болохоор өөрөөрөө бахархаж байна. Ийм байх ёстой юм шүү гэдгийг төрийн өндөрлөгүүд ойлгож дэмжсэн нь хамгийн гол нь. Мэдээж генерал хүн удирдаж байгаа байгууллага хариуцлагатай байх ёстой. Тийм сэтгэл зүй залууст төрнө. Залуус маань үүнийг харж байгаа. Өрсөлдөөн, нэг нь нөгөөгөөсөө ялгарах, ажилч хичээнгүй, мэдлэг боловсролтой байх. Онцгой байдлын алба бол сайхан алба. Ирээдүйтэй салбар. Монгол Улсад үнэхээр хэрэгтэй салбар гэж байв.
Тус ярилцлагын бүрэн унших бол энд дарна уу.
БРИГАДЫН ГЕНЕРАЛ Г.АРИУНБУЯН 57 САЯЫН ҮНЭТ ЭДЛЭЛ, ЖИЛИЙН 30 САЯЫН ОРЛОГОТОЙ
Засгийн газрын 2020 оны далдугаар сарын 16-ны хуралдаанаар дэд сайд болон зарим байгууллагын дарга нарын томилгоог хэлэлцэж байв. Энэ үеэр Шадар сайдын удирдлагад шууд хамаардаг Онцгой байдлын ерөнхий газрын даргаар бригадын генерал Г.Ариунбуянг томилсон. Г.Ариунбуян нь ОБЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан бөгөөд ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан хошууч генерал Т.Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон билээ.
Г.Ариунбуянгийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад 2020 онд тэрбээр жилийн 31,5 сая төгрөгийн орлоготой байсан бол 2021 онд 27,4 сая төгрөг болж буурч, 2022 онд 30,2 сая төгрөг болсон байна.
Тэрбээр 175 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, 57,1 сая төгрөгийн үнэт эдлэл, 5,5 сая төгрөгийн дотоодын хадгаламжтай.
 
Боловсрол:
  • 1985-1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр,
  • 2000-2003 онд ХБНГУ-ын Шпайер хотын Төрийн захиргааны их сургуулийг төгссөн. Захиргааны эрх зүй, төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
  • 1989-1991 онд Зэвсэгт хүчний 276 дугаар ангид албаны дарга,
  • 1991-1996 онд Зэвсэгт хүчний 310 дугаар ангид цэргийн төлөөлөгч, тасгийн дарга,
  • 1996-1999 онд Зэвсэгт хүчний Жанжин штабт төлөвлөлтийн офицер,
  • 2005-2010 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга,
  • 2010-2011 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөх,
  • 2011-2012 онд Засаг даргын орлогч,
  • 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
  • 2015 оны нэгдүгээр сараас Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар,
  • 2017 оны хоёрдугаар сараас Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар ажиллаж,
  • 2020 оны долдугаар сараас Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж эхэлсэн.
https://news.mn/r/2714217/
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ