Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Хоёр жилийн дотор утаанаас бүрэн салах боломж байна"


Нийслэлийн Ардчилсан намын удирдах ажилтануудын зөвөлгөөн өнөөдөр /2024.04.05/-нд боллоо.

Энэ үеэр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр дараах мэдээллийг өглөө.Улаанбаатар хот хөгжлийн төв байх ёстой. Улаанбаатар хотыг жижиглэснээр Монгол доройтно. Улаанбаатар аотын эдийн засаг томорсон цагт хөгжил ирнэ. Тиймээс хотынхоо хөгжлөөс хойш татаж, хумсаож байгаа шат шатны авлигачдаасаа хамгийн түрүүнд салъя. Дүүргүүд өөрсдийн хөрөнгө оруулалтаа бизнест оруулъя. Орчин үед бизнес цахимд шилжсэн. Тиймээс Улаанбаатар хот цахим шилжилтээ 100 хувь хийж, блокчейн болох, гадны ажлыг эх орондоо хийж чаддаг байх. Энэ мэтчилэн дүүрэг дүүргийн онцлогт тохирсон ажлын байр, бүсчлэлийн хөгжлийг ярьж байна. Үүний хажуугаар хотоо ногоон болгох, ногоон байгууламжуудын тоог нэмэгдүүлэхэд анхаарч байна. Дөрвөн жилийн дотор нүүрснээс салахыг зорьж байна.
Нүүрс байгаа цагт утаа байна. Нүүрс алга болсон цагт утуу алга болно. Шийдэл нь эко эрчим хүч. Жилийн дотор эрчим хүчний асуудлаа шийдэж чадвал хоёр жилийн дотор утаанаас бүрэн салах боломж байна. Улаанбаатар хот хурдан хөгжих боломж байна.
Хотынхоо орлогыг 2-3 дахин нэмэгдүүлсэн цагт олон асуудал шийдэгдэнэ.  Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг гурав дахин бууруулах санал санаачилга яригдаж байна. Өнөөдөр ипотекийн зээлийн эргэн төлөлтөд залуучууд сардаа 680 мянган төгрөг төлж байгаа бол энэ дүн гурав дахин буурч 230 мянган төгрөг болох нь.  Сая төгрөг төлдөг бол 330 мянган төгрөг болж буурах нь. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн хугацааг сунгаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүүг нь бууруулах шаардлага байна. Өмнө нь Э.Бат-Үүл даргын ажиллаж байх үед төлөвлөж байсан төлөвлөгөө, хэрэгжүүлж байсан төслүүдийг бодих ажил хэрэг болгох юм бол түгжрэлээсээ сална.  Эцэст нь иргэдийн амьдрал сайжирахгүй л бол хотын зовлон нэмэгдсээр байна гэж хэллээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ