Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хилсээр хоригдсон Т.Чимгээ хохирсон хохирлоо нэхэмжилжээ

Ардчиллын алтан хараацайнуудын нэг, төр нийгмийн нэрт зүтгэлттэн С.Зоригийн амь насыг санаатай хөнөөсөн хэргээр иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр хорих ангид 5 жил 8 сар хоригдоод суллагдсан билээ. Тодруулбал,  Дээд шүүхийн шийдвэрийн дагуу Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хорих 401-р ангиас суллаж, батлан даалтад гаргасан үйл явдал 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр болж байв. Ар гэрийнхэн нь болон өмгөөлөгчид нь очиж тэднийг гаргаж авсан билээ.
 
 
Тэгвэл хүн амины хилс хэрэгт гүтгэгдэж таван жил хорих ангид тамлуулсан Т.Чимгээ төрийн байгууллагуудын ажилтнуудын хууль бус үйл ажиллагаанаас болж хохирсон гэм хорынхоо хохирлыг нэхэмжлэх нэхэмжлэлээ бичиж бэлдээд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа гэдгийг өмгөөлөгч нь хэлж байна. 
 
Хэргийн тухайд гэвэл төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг санаатай хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ оноосон байсан. Харин  Дээд шүүхэд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийн прокурорын бичсэн дүгнэлтийг хянан хэлэлцэж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг суллах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүнээс гаргасан юм. Харин Ц.Амгаланбаатар өөр хэргээр ял шийтгэлтэй тул үргэлжлүүлэн хоригдож байгаа билээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ