Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэрэмжлүүлэг: Шороон шуурга шуурна


Онцгой байдлын ерөнхий газраас ойрын өдрүүдэд баруун, төвийн аймгуудын зарим нутгаар цас, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
Тодруулбал,  гуравдугаар сарын 26-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Нөгөөдөр буюу 27-нд нутгийн зүүн хагаст, гуравдугаар сарын 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно.
Салхи гуравдугаар сарын 26-нд нутгийн баруун хагаст, гуравдугаар сарын 27-нд нутгийн зарим газраар, гуравдугаар сарын 28-нд нутгийн зүүн хагаст, гуравдугаар сарын 29-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22-27 градус, өдөртөө -5-10 градус, уулархаг нутгуудаар шөнөдөө -13-18 градус, өдөртөө 0-5 градус байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ