Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гурил үйлдвэрлэгчдийн “хандыг дарав”


Монголчууд хэдэн мянган жилийн турш маш цомхон хэрэглээтэй явж ирсэн. Ийм амьдралын хэв маяг нь өнөөдөр ч хэвээрээ. Тухайлбал, мах, гурил, улаанбуудай зэрэг хэдхэн стратегийн хүнстэй. Зэрлэг бүдүүлэгтээ биш байгаль, орчинд ээлтэй, эдийн засаг, өрхийн төсөвтөө хэмнэлттэй энэхүү амьдралын хэв маяг олон зуун мянган жилийн турш уламжлагдсаар ирсэн байдаг.
Орчин цагт хэтийдсэн хэрэглээ өндөртэй,суурин иргэншилд үүнийг тренд болгон дэлгэрүүлэхийг ч оролдож байх шиг. Минимал буюу цомхон, цэгцтэй, хэрэглээ нь тодорхой жижиг эдийн засагтай улс орон, ард түмнийхээ хэтэвч, боломжоор харин хэсэг бүлэг этгээд тоглосоор ирэв, сүүлийн 30 жилд. Уул уурхайн салбараас их хэмжээний ашиг олж, эргээд эх орноо танихгүй болтлоо баяжиж, чинээндээ тултал хөрөнгөжсөн 30 гэр бүл бий гэж ярьдаг. Үүн шиг 3-4 гэр бүл мах, гурил, улаанбуудай буюу монголчуудынхаа ходоод, хоол хүнсээр тоглож ирэв.
Уг нь тусгаар улс юм болохоор төрийн зүгээс үндэсний гэх тодотголтой томоохон 2-3 гурилын үйлдвэрээ дэмжиж байлаа, бодлогоороо. Гэтэл нөгөө үндэсний үйлдвэрлэгчид маань “толгойгоо илүүлж” томорсоор байгаад төр засгаа, түмэн олонтой нь дарамталж, “даам гараад”, даапаалж суудаг боллоо. Үүний нэг бодит жишээ нь хэрэглээний үнийн өсөлт юм. Үнэндээ үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг, ард түмнээ шулдаг мөлждөг, туйлдуулдаг монопол шинжтэй болсон. Үүнийг нэг биш хүн мэдэрч, хэлж байв.
Одоогоос хоёр жилийн өмнө “Ургац хүдэр” ХХК-ийн захирал Л.Цандэлэг “Гурилын үйлдвэрүүд монопол байдлаа ашиглаж, тариаланчдаас улаанбуудайг хямд үнээр авч, гурилын үнийг өсгөн их хэмжээний ашиг хийж байгаа шүү. Үүнийг Засгийн газар анхааралдаа авч, хяналт зохицуулалт хийхгүй байна. Үйлдвэрлэгчид гурилын үнэ өсгөсөн шалтгаанаа “Тариаланчид нийлүүлж буй улаанбуудайныхаа үнийг нэмсэн” хэмээн худал тайлбараар төөрөгдүүлсэн. Бодит байдал дээр улаанбуудайн үнэ өсөөгүй, тонныг нь 500-600 мянган төгрөгөөр нийлүүлж байгаа” хэмээн “шүгэлдэж” байв.
ШӨХТГ-аас ч үүссэн нөхцөл байдал, холбогдох гомдлын дагуу ажиллаад “Гурилын үнэ зүй ёсны нэмэгдлээсээ хэт давсан нь үнэн байна” гэдэг дүгнэлийг гаргаж байв. Гурилын үнийн өсөлтөд удаа дараа шалгалт хийхэд үгсэн хуйвалдаж, үндэслэлгүйгээр үнэ нэмснийг тогтоож, акт тавьжээ. Гэтэл энэ хэрэг шүүхэд шилжсэн ч шийдэгдээгүй жил орчмын хугацаа өнгөрсөн юм. Асуудал нь ШӨХТГ-аас тавьж буй актын хэмжээнд шийдэгдэхгүй удаж, ард иргэд ч сүүлдээ бухимдах өнгө аястай болж, савнаасаа хальж, төр “төмөр нүүр”-ээ үзүүлэхэд хүрэв бололтой.   
Гурил тойрсон эхнэр хүүхнүүдийн хэл ам, гал тогооны өрөөнөөс хальж “сэвэгдэн” Засгийн газрын хуралдааны сэдэв болтлоо өндөр авсан юм.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Байнгын хороодын хамтарсан хуралдаан дээр “Монголын төр стратегийн бүтээгдэхүүн болох гурил, улаанбуудайд хамгаалалт, дэмжлэгийг үзүүлсээр ирсэн. Үр дүнд нь монопол тогтчихлоо. Хилийн цаана нэгдүгээр зэргийн улаанбуудайн гурил 900 гаруй төгрөгийн үнэтэй байхад дотоодын зах зээлд 2600-3000 төгрөгөөр зарагдаж байна. Зуд болохоор боохой зоолдогтой адил амьдрал тааруу, худалдан авах чадвар муудаж байгаа энэ цаг үед нэн шаардлагатай байгаа өргөн хэрэглээний гурил, малын өвс тэжээлийн үнэ хэд дахин өслөө. Өнөөдөр гурван хониор 50кг-ийн нэг шуудай гурил авах хэмжээнд хүрчээ. Нэг хониор нэг боодол өвс авах хэмжээнд хүрсэн байна. Тиймээс одоо импортын татварыг чөлөөлөх нь зүйтэй. Импортын татвар тавьж хориглолт хийдэг, зах зээлд монопол үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг энэ бодлогоос татгалзах нь зүйтэй” гэж мэдэгдсэн юм.
Үр дүнд нь улсаас бодлогоор дэмжиж өгөөд байхад дотоодын зах зээл дээр монопол болонгуутаа гурилынхаа үнийг 5-9 удаа үндэслэлгүйгээр нэмж, ард иргэдээ эдийн засгийн хувьд шулж, өрхийн төсвийг туйлдуулж байсан үйлдвэрлэгчдийн “ханд дарагдах” нь. Харин хугацааны хувьд эргэж харах ёстойг үгүйсгэхгүй.
Г.Ганчимэг
https://news.zindaa.mn/4ttb
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ