Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хонгконг: 20 жилийн өмнөх "хатуу" хуулиа сэргээнэ


Хонгконгийн засгийн газар тогтвортой байдлыг зайлшгүй хангахад шаардлагатай шинэ хуулийн төсөл санаачиллаа. Гэвч "хатуу чанга" гэгдэх "Article 23" (23 дугаар зүйл) хууль нь иргэний эрх чөлөөг улам бүр хорьж цагдах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.
Уг "Article 23" гэж нэрлэгдсэн хуульд эх орноосоо урвасан, үймээн самуун дэгдээсэн, төрийн нууцад хамаарах гэмт хэрэг үйлдсэн зэрэг багтах ба  шүүх хурлыг хаалттай явуулах гэж тусгажээ.
Хуулийн төслийг нэг сарын турш хэлэлцсэний эцэст Хотын удирдагч Жон Ли гуравдугаар сарын 23-нд батлах төлөвтэй байна. “Иргэний эсэргүүцэлтэй тулгарч буй хууль нь үндэсний ашиг сонирхлыг хамгаалж, Хонгконгийн эдийн засгийн хөгжилд анхаарах боломжийг олгоно” гэж Хятадын Ерөнхий сайдын орлогч Дин Сюэсэн онцлов.
Анх 2003 онд “Article 23”-г санаачилж, батлах оролдлого хийж байсан ч хагас сая хонгконгчууд эсэргүүцэж,  жагсаал хийн, 90 мянга гаруй иргэн засгийн газарт хуулийн төслийг таслан зогсоох санал хүргүүлж байсан. Тухайн үед Тун Чи Хвагийн засаг захиргаа хуулийн төслөө эргүүлэн татсан бөгөөд хүчтэй сөрөг хүчнийхэн мөн аюулгүй байдлын сайд Регина Ипийг огцрохыг үзсэн юм.
Засгийн газар “Article 23”-г 2024 онд дахин батлах шийдвэр гаргасан нь олон нийтийн хэлэлцүүлгийн үеэр 99 хувийн дэмжлэг авсан гэв. “Article 23” нь Бээжингийн 2020 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын хуулийн (NSL) нэг хувилбар юм. Эрх баригчид “NSL” нь 2019 онд Хонгконгод болсон ардчиллын төлөөх өргөн хүрээтэй эсэргүүцлийн жагсаалын дараа хотод тогтвортой байдлыг сэргээсэн гэж үздэг. Тухайн үед дор хаяж 260 хүнийг баривчилсан бөгөөд энэ нь хотын автономит эрхийг бууруулсан гэж шүүмжлэгчид үзлээ.
Ерөнхий сайдын орлогч Жон Ли хэлэхдээ, “Article 23” нь болзошгүй хорлон сүйтгэх ажиллагаа, гамшиг үүсгэхийг оролддог далд гүйдлээс хамгаалах зориулалттай.
”ARTICLE 23” НЬ ХОНКОНГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХУУЛИЙГ ХЭРХЭН ӨӨРЧИЛСӨН БЭ?
“Article 23” -ын  2024 оны хувилбар нь шүүх хурлыг хаалттай явуулах боломжтой ба цагдаагийн байгууллагад сэжигтнийг ямар ч үндэслэлгүйгээр 16 хүртэл хоног баривчлах эрхийг олгосон. Түүнчлэн "гадаадын хүчинд ажиллаж байгаа" байгууллага, компаниудыг Хонконгод үйл ажиллагаа явуулахыг нь хориглох эрхийг хотын даргад олгох юм. Хуулийн төсөлд Бээжингээс баталсан үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг өргөтгөж, үүний  дагуу салан тусгаарлах, бусниулах, алан хядах ажиллагаа явуулах, гадаадын хүчнийхэнтэй тохиролцох зэрэг гэмт хэрэг үйлдсэн гэх мэт багтана.
Үүнд хамаарах бусад гэмт хэрэгт:
  • Төрийн нууцын хулгай, тагнуул: Хуулийн төсөлд “төрийн нууц” гэдэг нь  өргөн ойлголттой. Үүнд "бодлогын томоохон шийдвэрүүд", "эдийн засаг, нийгмийн хөгжил" болон Хонконгийн "гадаад хэрэг" зэрэг бусад зүйл багтана. Хуулийн төсөл нь Хятадын төрийн нууцын тухай хуультай бараг адилхан ба Бээжин “Article 23”-г  улам өргөжүүлэхээр зорьж байна.
  • Үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хорлон сүйтгэх ажиллагаа: Энэ нь санаатайгаар болон "боломжгүй" байдлаар үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хүмүүст чиглэсэн шинэ хуулийн төсөл юм. Мөн компьютертэй холбоотой үндэсний аюулгүй байдалд хохирол учруулсан үйлдлүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Доксинг буюу цагдаагийн алба хаагчдын хувийн мэдээллийг цахим орчинд нийтлэх хорлонтой үйлдэл нь ийм гэмт хэргийн  болзошгүй жишээ гэдгийг зөвлөгөөний баримт бичигт дурдсан байна.
  • Гадны хөндлөнгийн оролцоо: Энэхүү шинэ гэмт хэрэг нь үндэсний болон орон нутгийн эрх баригчдад нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох зорилгоор "гадны хүчин"-тэй хамтран ажиллах үйлдлийг шийдвэрлэх болно. Тухайлбал, гадаадын засгийн газар, улс төрийн байгууллага эсвэл хувь хүмүүс багтаж болох эдгээр "гадаад хүчин"-ээс санхүүгийн дэмжлэг эсвэл удирдамж авах зэрэг орно.
  • Бослого: Энэ нь Хятадын эсрэг зэвсэгт мөргөлдөөнд зэвсэгт хүчин буюу тус хүчний харьяалагддаг байгууллагад туслах зэрэг үйлдлүүдийг шийдвэрлэх болно. Эрх баригчид 2019 онд ардчиллын төлөөх олон сар үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалаас болж эмх замбараагүй байдал үүссэнийг энэ шинэ хуулийг батлах үндэслэл болгоно.
  • Эх орноосоо урвах: Хятад улсын эсрэг дайн зарлах зэрэг гэмт хэргүүдийг багтаасан.  Мөн  хэн нэгэн зөвшөөрөлгүй цэргийн ажиллагаа хийх, эх орноосоо урвасан хүний талаар мэдээлээгүй хүнд хариуцлага тооцохоор шинэ хуулийн төсөлд тусгажээ.
Эх орноосоо урвасан, бослого гаргасан, Хятадын армийн гишүүдийн эсрэг  үймээн самуун дэгдээсэн, гадны хүчинтэй хамтран төрийн дэд бүтцийг сүйтгэсэн, сулруулсан хэрэгт буруутай нь тогтоогдсон хүмүүст бүх насаар нь хорих ял оноож магадгүй юм.
Хонконгийн албаны хүмүүс “Article 23”  заалтыг зөвтгөж, хууль тогтоомжид заасан ихэнх гэмт хэрэг нь барууны орнуудын ижил төстэй хуульд хамрагддаг гэв. Гэсэн хэдий ч шинэ хууль эрх баригчдад тэрслүү үзэлтнүүдийг дарах,  Британийн колони байсан Хонгконгод  амласан эрх чөлөөг нь олгох  бас нэгэн арга хэрэгсэл болно гэж шүүмжлэгчид үзэж байна.
“Эмнести Интернэшнл”-ийн Хятад дахь захирал Сара Брукс “Article 23” нь  хэлмэгдүүлэлтийг дараагийн түвшинд хүргэнэ гэж мэдэгдэв. "23 дугаар зүйлд заасан хууль тогтоомжийн хурдацтай ахиц дэвшил нь засгийн газар хүний эрхийг хамгаалах асуудлыг цаашид таслан зогсоож, олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ нүүр буруулж байгааг харуулж байна" гэж тэрбээр онцолсон.
Энэхүү шинэ хуулийн төслийн цаад улс төрийн сэдэл нь "ямар ч бодит хэрэгцээнээс илүү чухал" гэж Жоржтаун дахь Азийн хуулийн төвийн судлаач Эрик Лай хэлэв.
Тэрбээр "Бээжингийн хүчин төгөлдөр мөрдөж буй үндэсний аюулгүй байдлын тухай хууль нь эсэргүүцэгчид болон иргэний нийгмийн дуу хоолойг аль хэдийн хаасан. Хонконгт мөн сүүлийн гурван жил хагасын хугацаанд томоохон хэмжээний жагсаал цуглаан болоогүйтэй холбоотой" гэж “BBC Chinese”-д ярьжээ.
Хууль тогтоогч асан Эмили Лау шинэ хууль нь "Бээжингийн Хонгконгийг атгах  бодлогын нэг хэсэг" гэж үзэж байна. Эмили Лау "Хятадын төв засгийн газар Хонгконгтой харьцахдаа тийм ч хэцүү байх шаардлагагүй. Бид үндэсний аюулгүй байдалд аюул учруулах жижиг хот адил" гэлээ. Тэгвэл нэгэн цагт Хонгконгийн Ардчилсан намыг даргалж байсан Лю хэлэхдээ, "Article 23”  зүйлийг хуульчлах гэсэн  оролдлого нь "засгийн газраас зөвшөөрсөн" халуун хэлэлцүүлэг, мэтгэлцээнийг дагуулсан гэв.
Эх сурвалж: BBC
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ