Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Тэрбээр “Зудын нөхцөл байдалтай холбоотойгоор шинэ мах нийлүүлэх боломжгүй байна.
Өнөөдрийн байдлаар
- Улаанбаатар хотын нөөцөд 6,000 орчим тонн мах байна.
- Мах бэлтгэлийн компаниудад зах зээлд нийлүүлэх боломжтой 2,000 орчим тонн үхэр, хонины мах байгаа.
Ялангуяа тав, зургадугаар сард нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газраас үргэлжлүүлэн арга хэмжээ авч ажиллана. Цас зудын нөхцөлөөс үүдэн мал тарга, тэвээрэг алдсан. Шинэ махыг зах зээлд нийлүүлэх боломж байхгүйг харгалзан үзэж, уг шийдвэрийг гаргаж байгаа” гэв.