Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

МАН сонгуулийн өмнө нийслэлийн намаа булаацалдахгүй


Нийслэлийн МАН-ын Хорооны тэргүүлэгчдийн хурал энэ сарын 11-нд хуралдаж УИХ-ын 2024 оны сонгуулиар Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар үргэлжлүүлэн ажиллахыг, Хотын дарга Х.Нямбаатарыг сонгуулийн Ерөнхий менежерээр ажиллуулахыг тэргүүлэгчид дэмжжээ.
Өмнө нь Нийслэлийн намын хорооны Тэргүүлэгчдийн хурлаар ийм асуудал хэлэлцэн шийдвэр гаргаж байгаагүй гэнэ. Нийслэлийн нам ч УИХ-ын сонгуулиар хийгээд байх зүйлгүй төв намаас ирсэн чиглэлийн дагуу ажилладаг байна. Тиймээс энэ шийдвэр бол МАН Их хурлын сонгуулиас өмнө намдаа "зодоон" үүсгэхгүйн тулд гаргасан шийдвэр болов. Учир нь УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг даргын ажлаа өгсөн Д.Сумъяабазарт өнөөдөр Нийслэлийн намын хорооноос өөр юу ч үлдээгүй. Тиймээс тэрээр намын хороогоо зүгээр нэг тавиад өгчихгүй. Хэрвээ сонгуулиас өмнө Д.Сумъяабазараас намын хороог авна гэвэл тэр өгөхгүй байх бүх аргаа хэрэглэж нам дотор зодоон эхэлнэ. Ногоон автобусны хэрэг ч Д.Сумъяабазарыг хотын даргаас буулгана гэхээсээ илүү түүнээс нийслэлийн намын хороог авах гэсэн нам доторх зодоон байсан. Харин тэрээр намын даргатайгаа тохиролцож, намын хороогоо авч үлдсэн гэсэн мэдээлэл тухайн үед улс төрийн хүрээнд яригдаж байсан юм. Д.Сумъяабазар 2018 онд Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдож 2020 оны орон нутгийн сонгуульд намаа удирдан орж, нийслэлд ялалт байгуулсан. Ингээд өнгөрсөн оны нэгдүгээр сард МАН-ын хорооны даргаар улиран сонгогдсон билээТэрээр энэ тухайгаа хэлэхдээ “Энэ бол миний байгуулсан намын хороо. 2020 оны орон нутгийн сонгуульд намаа өөрөө ганцаараа удирдаж орсон. Би УЗ-өөс нэг ч бодлогын, хүний оролцоотой дэмжлэг авч байгаагүй, Д.Амарбаясгалан даргаас ч авч байгаагүй” гэсэн юм.
Ямар ч байсан тэрээр УИХ-ын сонгууль дуустал намын хорооны дарга хэвээр үлдэхээр болов. Д.Сумъяабазар УИХ-ын сонгуульд СХД-тээ нэр дэвших зорилготой байгаа. МАН-ын хамгийн том улс төрийн албан тушаал нь намын дарга, генсек, нийслэлийн намын хорооны дарга байдаг. Энэ утгаараа одоохондоо тэрээр тойрогтоо нэр дэвших эрхтэй бас боломжтой. Харин УИХ-ын сонгуулийн дараа, орон нутгийн сонгуулийн өмнө Д.Сумъяабазар хүссэн ч эс хүссэн ч намын хороогоо Х.Нямбаатарт өгөх л болно.
https://itoim.mn/a/2024/03/13/politic/zeq
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ