Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Судалгаа: 18-44 насныхан цахим залиланд хамгийн их өртдөг


Z үеийнхэн болон мянганыхан эцэг эхээсээ илүү цахим луйврын хохирогч болох магадлал өндөр байдаг нь “Truecaller” програмын шинэ судалгаагаар батлагджээ.
2000 хүний дунд явуулсан судалгаагаар 18-44 насны залуу хүмүүс залилан мэхлэгдэх магадлал өндөр настнуудаас гурав дахин их байжээ.
Түүнчлэн, Латин болон өнгөт арьст америкчууд цагаан арьстнуудыг бодвол хохирогч болох магадлал хоёр дахин их байжээ.
2023 онд Америкийн насанд хүрэгчид утасны луйвраас болж нийтдээ 25 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна. Судалгааг анх 2022 онд явуулснаас хойш утасны луйвар буурч байгаа боловч хиймэл оюун ухаан болон технологид мэргэшсэн насанд хүрэгчид илүү боловсронгуй аргаар залилан хийж магадгүй тул сонор сэрэмжтэй байх хэрэгтэйг холбогдох мэргэжилтгүүд анхааруулж байна.
18-44 насны залуу насанд хүрэгчид өндөр настнуудаас гурав дахин их мөнгө алдсан байна. Судалгаанд хамрагдаж, залилан мэхлүүлж мөнгөө алдсан хүмүүсийн 41 хувь нь зээлийн картаа цуцалж, 26 хувь нь зээлийн хамгаалалт, хяналтад хамрагдсан байна.
Залуу үеийнхэн утсаар залилангийн золиос болох магадлал өндөр байгааг мэдээд зарим хүн гайхаж магадгүй ч “Complain.biz”-ийн үүсгэн байгуулагч Том Блок “Залуу насанд хүрэгчид дижитал гүн рүү шумбаж байна. Крипто, онлайн казино гэх мэт” хэмээжээ.
Эх сурвалж: Newsweek
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ