Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Голомт банк “МОНХОРУС Интернэшнл” ХХК-тай хамтарсан ногоон зээлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүллээ



Голомт банк тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх болон энэ чиглэлийн бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүд, үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлсээр ирсэн. Энэ хүрээнд Голомт банк “МОНХОРУС Интернэшнл” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, бүтээгдэхүүн худалдан авалтыг санхүүжүүлэх зорилготой ногоон зээлийн шинэ бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүллээ.
Эрчим хүчний хэмнэлт хийж, үйл ажиллагааны зардлаа багасгахыг хүссэн хувь хүн, байгууллагууд Голомт банкнаас олгож буй ногоон зээлийг ашиглан “МОНХОРУС Интернэшнл” ХХК-ийн зах зээлд нийлүүлдэг нарны систем болон давтамж хувиргагч төхөөрөмжийг худалдан авах боломжтой болж байна.
Зээлийн нөхцөл:
  • Хүү: 12% /жилийн/
  • Хугацаа: 24 сар хүртэл
  • Дээд дүн: 1 тэрбум төгрөг хүртэл
Та ногоон зээлийг дараах зориулалтаар авах боломжтой. Үүнд:
  1. Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, гэрэлтүүлэг, дулаан, халуун ус түгээлт, дуслын усалгаа, өрхийн хэрэглээний нарны цахилгаан систем, дулаан алдагдлыг бууруулах барилгын материал үйлдвэрлэх, худалдан авалт хийх;
  2. Үйлдвэрийн хуучин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, HVAC систем, нарны хавтан, барилгын дулаалга зэргийг шинэчлэх;
  3. Цахилгаан, эрчим хүчний хэмнэлттэй эсвэл сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх гэх мэт.
Нарны систем: Энэ нь нарны хавтанг ашиглан нарны энергиэр цахилгаан үүсгэх цогц систем бөгөөд үйл ажиллагаанд гарч буй цахилгаан эрчим хүчний хэрэглээ болон урсгал зардлаа хэмнэх боломжийг танд олгоно. Та өөрийн барилга, байгууламжийн хэмжээ, загвараас хамааран хавтангийн хэмжээг сонгон суурилуулах боломжтой.
Давтамж хувиргагч: Цахилгаан хөдөлгүүрийн ачааллаас хамааран аажим давтамжийг ихэсгэх болон багасгах замаар эрчим хүчний хэмнэлтийг бий болгоно. Үүнээс гадна элэгдэл, хорогдлыг багасгахаас гадна насжилт болон найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх ач холбогдолтой
Харилцагч та “МОНХОРУС Интернэшнл” ХХК-тай хамтарсан ногоон зээлийн бүтээгдэхүүнд хамрагдахыг хүсвэл өөрт ойр байрлах Голомт банкны салбарт хандан зээлийн хүсэлт өгөөрэй. Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, шийдлийн талаар тодруулахыг хүсвэл 95018498 утас болон solar@monhorus.mn имэйл хаяг руу холбогдох боломжтой.
Голомт банкнаас олгож буй бусад ногоон зээлийн бүтээгдэхүүнтэй танилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.
Мөн Голомт банк 2023 оноос сэргээгдэх эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг дэмжиж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, үйлдвэрийн барилгын хэд хэдэн төслүүдийг санхүүжүүлээд буй юм.
Бид цаашид ч тогтвортой хөгжлийн зорилтууд, байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг тасралтгүй дэмжиж, бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, шилдэг бизнесүүдийг санхүүжүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөөд байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ