Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өмнөд Солонгосын эмч нар засгийн газрынхаа шийдвэрийг эсэргүүцэн жагсжээ


Ням гарагт олон мянган эмч нарын оролцсон эсэргүүцлийн жагсаал Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод зохион байгуулагдлаа.
Өнгөрсөн сард тус улсын засгийн газар анагаах ухааны сургуулиудад элсэгчдийн тоог энэ оны хичээлийн жилээс эхлэн 2,000-аар нэмж, жил бүр 5,000 мэргэжилтэн бэлддэг болгох шийдвэр гаргасан юм.
Эрүүл мэндийн салбарт тулгараад буй олон бэрхшээлийг зөвхөн мэргэжилтний тоог нэмэх замаар шийдвэрлэх ёсгүй гэж үзсэн эмч нар шийдвэрийг эсэргүүцжээ. Тухайлбал эмч мэргэжилтнүүдийн ажлын байрны нөхцөлийг сайжруулах, цалин хангамжийг нэмэх нь хамгийн гол шийдэл гэж тэд үзэж байгаа юм.
Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор дадлагажигч эмч нар хоёрдугаар сарын 21-нээс эхлэн ажил хаяад байгаа.
Өнгөрсөн хугацаанд Өмнөд Солонгос даяар нийтдээ 8,000 гаруй дадлагажигч эмч ажлаас гарах өргөдлөө өгсөн байна.
Өмнөд Солонгос бол хүн ам нь эрчимтэй хөгширч байгаа улс.
Тус улсын эрүүл мэндийн яамны мэдээлснээр өндөр настнуудын асрамжийн газрын тоо 2017 онд 76,000 байснаа 2022 онд 89,643 болж нэмэгджээ.
Тиймээс эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн тоог өсгөх шаардлага эрх баригчдад тулгараад байгаа.
Мягмар гарагт хэлсэн үгэндээ Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл засгийн газар нь төлөвлөгөөнөөсөө ухрахгүйг анхааруулсан юм.
“Хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хүмүүсийг хамгаалах нь эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн халамжийг сайжруулах засгийн газрын үндсэн бодлоготой шууд холбоотой. Тиймээс салбарын шинэчлэл нь тохиролцох, буулт хийх асуудал биш” гэж тэр мэдэгджээ.
Пүрэв гарагт засгийн газар дадлагажигч эмч нараас ажилдаа буцаж орохыг шаардаж, биелүүлэхгүй бол лицензийг нь цуцлахыг анхааруулсан юм.
Гэсэн хэдий ч эмч нар өөрсдийн шаардлагаа биелэх хүртэл тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдээд байна.
Эмч нарын ажил хаялтын үеэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэвийн явуулахын тулд засгийн газар зэвсэгт хүчний салбарын эмч, сувилагч нарыг дайчлан ажиллуулж байгаа.
Ням гарагийн жагсаалд 30,000 орчим хүн оролцсон гэж зохион байгуулагчид нь мэдээлсэн бол цагдаагийн байгууллага 15,000 гэж мэдээлжээ.
Эх сурвалж: CNN
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ