Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Австралиас манай улсад 250 мянган долларын тусламж үзүүлэхээр болжээ


Монгол Улсаас Австралийн холбооны улсад суугаа Элчин сайд Д.Даваасүрэн өчигдөр тус улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Өмнөд болон Төв Азийн асуудал хариуцсан Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Гэри Коуэнтэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны цаг үеийн асуудлаар санал солилцжээ.
Уулзалтын үеэр Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Гэри Коуэн Монгол Улсад нүүрлэсэн байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс шалтгаалан зудын хүнд нөхцөл байдал үүссэнд харамсаж байгаагаа илэрхийлээд Австралийн холбооны улсын Засгийн газраас зудын гамшгийг даван туулахад зориулж 250 мянган австрали доллар хандивлахаар шийдвэрлэснээ мэдэгдсэн байна.
Уг хандивыг Австралийн Улаан загалмай нийгэмлэгийн шугамаар Монголын Улаан загалмай нийгэмлэгт шилжүүлэх ажээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ