Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Леброн Жеймс 40 мянган оноо авсан анхны сагсанбөмбөгч боллоо


ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны гуравдугаар сарын 3/ESPN/.
Америкийн алдарт сагсанбөмбөгч Леброн ЖеймсNBA-гийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо.

“Лос-Анжелес Лейкерс” багийн довтлогч Л.Жеймс орон нутгийн цагаар бямба гаргийн орой болж буй “Денвер Наггетс” багийн эсрэг тоглолтоос есөн оноо авахад түүхэн дээд амжилтын эзэн болох байсан бөгөөд тоглолтын хоёрдугаар үеийн 10:39 минутад 40 мянга дахь оноогоо авчээ.  

NBA-гийн дөрвөн удаагийн үнэ цэнтэй тоглогч тэрбээр 2008 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр10мянган оноо авсан хамгийн залуу тоглогч болж байлаа. Улмаар 2013 оны нэгдүгээр сарын 16-нд20мянга, 2018 оны нэгдүгээр сарын 23-нд30мянган онооны эзэн болсон юм. 

Харин өнгөрсөн улиралд домогт сагсанбөмбөгч Карим Абдул-Жаббарын 40 орчим жилийн турш эзэмшиж байсан 38 387 онооны амжилтыг эвдсэн билээ.

Одоогоор идэвхтэй тоглож буй тоглогчдоос 30 мянган онооны амжилтад хүрсэн тоглогч түүнээс өөр байхгүй юм. “Финикс Санс” багийн довтлогч Кевин Дюрантын хувьд 28 342 оноотойгоор энэ амжилтад хүрэхэд хамгийн ойр байгаа бөгөөд тэрбээр бүх цаг үеийн хамгийн олон оноо авсан тоглогчдын есдүгээрт бичигдэж байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ