Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зудын үнэлгээгээр 11 аймгийн 50 суманд мөсөн буюу төмөр зудтай байна

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд 02 дугаар сарын 29-ний байдлаар 11 аймгийн 50  суманд мөсөн буюу төмөр зудын, 17 аймгийн 135 суманд цагаан зудын, 17 аймгийн 66 сум, нийслэлийн 4 дүүрэг цагаанаар зудархуу байна. 
Тодруулбал, Увсын Өндөрхангай, Говь-Алтайн Есөнбулаг, Дэлгэр, Баянхонгорын Баянхонгор, Баацагаан, Баянлиг, Гурванбулаг, Галуут, Жаргалант, Хөвсгөлийн Цэцэрлэг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант, Архангайн Жаргалант, Цахир, Өлзийт, Төвшрүүлэх, Хангай, Цэнхэр, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Зүүнбаян-Улаан, Булганы Рашаант, Дундговийн Өлзийт, Эрдэнэдалай, Адаацаг, Цагаандэлгэр, Дэрэн, Өндөршил, Дэлгэрцогт, Сайнцагаан, Дорноговийн Иххэт, Өргөн, Хэнтийн Баянмөнх, Дархан, Галшар, Баянхутаг, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Дарьгангад цасны нягт 0.35-0.72 г/см3 хүрч мөсөн (төмөр) зудтай. 
 Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Зүүнхангай, Наранбулаг, Ховд, Тариалан, Ховдын Алтай, Булган, Үенч, Говь-Алтайн Тайшир, Эрдэнэ, Хөхморьт, Баян-Уул, Жаргалант, Шарга, Цээл, Тонхил, Цогт, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Цагаанхайрхан, Шилүүстэй, Тэлмэн, Идэр, Отгон, Асгат, Баянхонгорын Бууцагаан, Жинст, Хүрээмарал, Баянбулаг, Бөмбөгөр, Архангайн Цэцэрлэг, Өндөр-Улаан, Өгийнуур, Чулуут, Хашаат, Хайрхан, Эрдэнэмандал, Батцэнгэл, Тариат, Өвөрхангайн Хужирт, Есөнзүйл, Хархорин, Баян-Өндөр, Бүрд, Бат-Өлзий, Нарийнтээл, Богд, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Цагаан-Үүр, Баянзүрх, Бүрэнтогтох, Рашаант, Их-Уул, Цагаан-Уул, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Сайхан, Хишиг-Өндөр, Сэлэнгийн Ерөө (Бугант), Хүдэр, Сүхбаатар, Түшиг, Баянгол, Баруунбүрэн, Орхон, Сант, Орхонтуул, Алтанбулаг, Төвийн Өндөрширээт, Бүрэн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Эрдэнэ, Архуст, Баянжаргалан, Дэлгэрхаан, Заамар, Эрдэнэсант, Лүн, Баянхангай, Сүмбэр, Говьсүмбэрийн Сүмбэр, Баянтал, Шивээговь, Дорноговийн Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Даланжаргалан, Дундговийн Сайхан-Овоо, Хулд, Луус, Баянжаргалан, Говь-Угтаал, Дэлгэрхангай, Хэнтийн Баян-Овоо, Батноров, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Мөрөн, Норовлин, Хэрлэн, Биндэр, Дорнодын Матад, Дашбалбар, Баянтүмэн, Цагаан-Овоо, Сэргэлэн, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр, Халхголд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн байна.
Мөн Баян-Өлгийн Ногооннуур, Алтай, Увсын Завхан, Бөхмөрөн, Говь-Алтайн Дарви, Бугат, Бигэр, Чандмань, Завханы Сонгино, Түдэвтэй, Яруу, Завханмандал, Сантмаргац, Улиастай, Баянхонгорын Эрдэнэцогт, Заг, Баянговь, Баянцагаан, Архангайн Хотонт, Их-Тамир, Булган, Эрдэнэбулган, Өвөрхангайн Төгрөг, Хайрхандулаан, Тарагт, Сант, Хөвсгөлийн Цагааннуур, Эрдэнэбулган, Булганы Баян-Агт, Могод, Сэлэнгэ, Хангал, Бугат, Орхон, Бүрэгхангай, Булган, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Хушаат, Шаамар, Цагааннуур, Ерөө, Зүүнбүрэн, Жавхлант, Сайхан, Дархан-Уулын Орхон, Хонгор, Төвийн Баянцогт, Баянчандмань, Баян, Баянцагаан, Зуунмод, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Сэргэлэн, Цээл, Угтаалцайдам, Борнуур, Улаанбаатарын Налайх (Тэрэлж), Багануур, Сонгинохайрхан (Партизан), Хан-Уул (Өлзийт), Дундговийн Гурвансайхан, Өмнөговийн Мандал-Овоо, Хэнтийн Батширээт, Баян-Адрага, Дорнодын Чойбалсан, Чулуунхороот, Баяндун, Хэрлэнд цагаанаар зудархуу байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ