Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хувийн хэвшлээ дээрэмдээд байвал хуулиа өөрчлөөд нэмэргүй!


Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл улстөрчдийн дунд улаан хэрүүлийн сэдэв болсон. Хуулийн төслийг УИХ-д өргөн барих сургаар л “хужаагийн цус нөж” ярьсан хүмүүс идэвхжиж, олонхын бүлэг нь ч, засаг дотроо ч хоёр хуваагдчихсан.  Ардчилсан намын зүгээс уг хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ аль эрт мэдэгдсэн. “Энэ парламентаар биш дараагийн  парламентаар, 74-үүлээ биш 126-уулаа хэлэлцэж баталъя” гэдэг байр сууриа Л.Гантөмөр дарга илэрхийлчихсэн.  Харин ХҮН намын дарга Т.Доржхандын байр суурь тодорхой, тэрбээр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай нэг талд зогсож байгаа. Тэгвэл Ардын нам дотроо Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нар эрс эсэргүүцэж, “Монголд гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй” шахуу юм ярих болсон. Б.Бат-Эрдэнэ аваргад биеийн бяраас өөр юу байх билээ, харин Ц.Даваасүрэнг нэгэн цагт дарга нь явсан С.Баяр нь “Ц.Даваасүрэнг 2008 онд нэр дэвшихийг зөвшөөрч, намын даргын хувьд би алдсан. Улсаа хөгжүүлэх ярианд нь итгэсэн. Одоо байнга гэмшдэг. Зальжин ярианаас цаашгүй энэ этгээд УИХ-д 16 жил сууж, улсын хөгжлийг хойш татаж ирснийг бүгд харлаа. Одоо болсон” гээд дүгнэчихсэн.
Монголд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа нь хуулийн муугаас болоогүй. Газрыг зуун жилээр эзэмшүүлэх заалтанд шунасан юм бол гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос юу гэж л дүрвэх билээ. Ганц “Рио Тинто”-гоос өөр гуравдагч орны хөрөнгө оруулалт Монголд хаана байна вэ.
Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчдаас Монголоос яагаад дүрвэснийг нь, Монголд яагаад орж ирэхгүй байгааг нь асуувал тэс өөр зовлон тоочно. Бодлого боловсруулагчдын “орон, гаран” шийдвэр, хувийн хэвшлээ байнга барьж аваад зоддог байдал чинь гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгаж, ичээдэг шүү л гэх байх. Хувийн хэвшлээ дээрэмддэг, өмч хөрөнгийг нь өчиггүй булаадаг улсад хэн хөрөнгө оруулах вэ дээ. Дүүрчихсэн тэнэг биш бол тэгж хөрөнгөө алдах хүн байхгүй. Сүүлийн жилүүдэд Монголд гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэх нь бүү хэл дотоодын хөрөнгө оруулагчид нь дүрвэх дээрээ тулсан. Хүний хувийн эзэмшлийг газрыг нь булаагаад, барьсан байшинг нь нураагаад байхаар хэн мөнгөө бариад ирэх юм.
Дотоодын хөрөнгө оруулагчдаа дээрэмдэж байгаа юм чинь гадаадын хөрөнгө оруулагчдыг ч өлхөн дээрэмдэх юм байна л гэж харж, дүгнэж суугаа шүү дээ. Ямар нүдгүй, чихгүй хүмүүс биш Монголд юу болж байгааг гүүглдээд уншчихна, харчихна.
 “Надад дийлдэхгүй байна, миний үгэнд орохгүй байна” гэж хувийн хэвшлийнхнийг дарамталдаг дарга нар олон болсон байна. Гэхдээ байна аа, хуульд нийцсэн, нийцээгүй, хулгай хийсэн, хийгээгүй гэдэг л асуудал яригдана. Эрх зүйт төр байгуулж байгаа ухаантай юм бол шүү дээ.
Нэг хэсэг уул, уурхайнхнаа тоносон. Одоо барилгынхан. Араас үйлчилгээнийхэн, тэгээд иргэдийнхээ орон сууц, мал хуйг нь дээрэмддэг болох уу. Ийм айдас болон асуулт иргэдийн дунд бий болсон. Ер нь тэгээд төр өөрөө өмчөө зарахаа зарж, хувьчлахаа хувьчилчихаад дараа нь "хууль бус хөрөнгө" гэж цоллоод хурааж аваад байвал төрийн бодлого, шийдвэр яаж хэрэгжих юм бэ. Дараа нь дахиад хэн нэгэн энэ үеийн эрх баригчдын бодлогыг алдаа, дутагдалтай байсан гэж буруутгавал яана.
Эрх баригчид наанаа төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ, хөрөнгө оруулалт татна гэж гоё, гоё ярина. Гэвч ярьснаасаа өөрийг хийнэ. Үнэндээ хөрөнгө оруулалт хэнээс, юунаас болж зугатдаг вэ гэвэл гадаад, дотоодгүй төрийн дээрмээс гэж хариулах биз. Монголын төр гудамжны дээрэмчин шиг байвал гудамжны дээрмүүд ихсэнэ. Хөрөнгө оруулалт татахын тулд эхлээд бодлого чинь тодорхой байна. Гадаадын хөрөнгө оруулагчид бурхан, дотоодын хөрөнгө оруулагчид нь чөтгөр биш биз дээ… Хөрөнгө оруулалтад хүний, өөрийн ялгаа байхгүй!
Гадаад, дотоод гэлтгүй хөрөнгө оруулагч цөөрвөл татвар төлөгчид цөөрнө гэсэн үг. Тэгвэл хэний мөнгөөр малчдын зээлийн хүүг  тэглэж, хэнийг мөнгөөр цалин тэтгэвэр тавих вэ. Эсвэл нэг мөсөн бүгдийг төрд аваад эргээд коммунизм байгуулах юм уу?
Б.БАТ
https://news.mn/r/2706019/
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ