Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл нуур дахь “Хүслийн хад”-ыг 1.5 тэрбум төгрөгөөр тохижуулахаар тендер зарлажээ


Төрийн худалдан авах ажиллагааны газраас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон дахь “Хүслийн хад”-ыг аялал жуулчлалын цогцолбор болгон тохижуулахаар тендер зарлажээ.
Тохижилтод 1.5 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсвөөс гаргах юм байна.
Тендерт оролцох бол 2024 оны 03-р сарын 20-ний өдрийн 10:00 цагаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2024 оны 03-р сарын 20-ний өдрийн 10:20 цагт нээх аж.
Тендерт шалгарсан компани хадан хөрсийг доргиурт алхаар ухаж явган гүүр болон замын суурь цутгах, амрах талбай, саравч угсрах, шат довжоо хийх, хөвдөг тавцан угсарч завины зогсоол байгуулах, 12 жилийн мөнгөний сав урлах зэрэг ажил гүйцэтгэх юм байна. Бүтээн байгуулалтын зураг төслийг ЭНД-ээс сонирхох боломжтой.
Ташрамд мэдээлэхэд, Хөвсгөл далайн дунд байх жижиг хадыг иргэд, олон нийт “Хүслийн хад” хэмээн нэрлэж, хүслээ шивнэвэл биелдэг хэмээн бэлэгшээж олноор зорин очдог. “Хүслийн хад”-ыг тохижуулах санаачилгыг анх 2021 онд гаргаж байсан, бөгөөд дээрх зурагт тусгасан байдлаар тохижуулахаар төлөвлөж буйг тухайн үед мэдээлж байв.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ