Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Энхбаяр: Хэнийг нь хориод, хэнийг нь хорьдоггүй юм гэдэг ард түмний нэхэл зөв


Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Бүтээмж, үр нөлөө” уриан дор гурван өдөр зохион байгуулагдсан прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцож үг хэллээ. Тус зөвлөгөөнд Аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын удирдах албан тушаалтнууд биечлэн, 1200 гаруй прокурор, ажилтан цахимаар оролцож, цаашид баримтлах бодлого, чиглэлээ хэлэлцлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Хэнийг нь шалгаад, хэнийг нь шалгадаггүй юм. Хэнийг нь хориод, хэнийг нь хорьдоггүй юм гэдэг ард түмний нэхэл зөв. Буруу биш. Хэнийг нь торгоод, хэнийг нь болохоор шоронд өндөр ялтай явуулаад байгаа юм. Ийм том авлигачин, улс төрд нөлөө бүхий этгээд байлаа гэж яриад л байсан хэдэн сая төгрөгөөр торголоо гэдэг мэдээг авч байгаа ард түмэн тэр чигээрээ шударга ёсонд, Монгол төрдөө, хууль ёсондоо итгэх итгэл хамт нурж унаж байна. Тийм ч учраас шүүх, мөрдөх албад, прокурорын байгууллага, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл, Засгийн газар бид бие даасан, бид тус тусдаа гээд бие бие рүүгээ чихээд, займчуулаад байх цаг хугацаа байхгүй. Бид энд хамтын хариуцлага хүлээх ёстой. Хамтын үүрэг хүлээх ёстой. Тийм учраас энэ үүрэг зорилтын төлөө хамтдаа зүтгэцгээе гэж эрхэм прокурорууддаа уриалж байна.” гэсэн юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ