Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баянзүрхэд буглаа буюу будлианы эзэн Ж.Батзандан

УИХ-ын сонгуулийн тойргийг хуваарилахдаа хүн ам олонтой нийслэлийн хоёр дүүргийг тус бүр хоёр тойрогтой болгон хуваасан. Ингэснээр сонгууль бүрээр сонголтгүй шахам үлдэж, “мөрөөдлийн баг”-ийнхантай тунаж үлддэг баянзүрхчүүд сонголт хийх боломжтой болжээ. Учир нь тус дүүргийг 22, 23 дугаар тойрог гэж хуваасан ба энэ жил хууччуул нь бараг үгүйн дээр ихэнх нь салбартаа тэргүүлэгч, улстөрд хөл тавих боломжит нэр дэвшигчид байна. Мэдээж бүгд тийм биш. Хаана ч очоод сонгогдож чадахгүйгээ мэдэх зарим хүн баянзүрхчүүдийг “тархидах”-аар буцаж ирсэн нь бий. Гэхдээ цөөхөн. Тэдний нэг нь Ж.Батзандан. Түүнийг гудамжны жагсаал хийсээр улстөрд хөл тавьж өнөөг хүрснийг нь монголчууд бүгд мэднэ. Тиймээс л өдгөө “ПОП”-ын хаан гэх нэр хоч өгсөн биз. Харин өнгөрсөн ядаж дөрвөн жилийн хугацаанд юу хийснийг нь төрд илгээсэн баянзүрхчүүд ч мэдэхгүй.
Гэвч түүнд ичих, сонгогчдоосоо уучлалт гуйх нэр нүүр байтугай, сэтгэл ч алга. Тийм болохоор л дахиад л баянзүрхийхний сонголтыг хуваахаар явна. Тэр “хэрвээ би сонгогдвол” гэдэг үгийг олонтаа хэлдэг. Сонгоод явуулахаар шударга ёс хэмээн чанга дуугарахаас хэтрэхгүйн дээр өөрийн булхай, лоббигоо улстөрд хүчин мөхөстөж байна хэмээн өрөвдүүлэхийг хүсэгч.Өөрийн нөлөөгөө улстөрд бэхжүүлэх санаархалаа тэр хэрэгжүүлэхийн тулд өнгөрөгч парламентын хугацаанд намаа өөрчилж, шинэ нам байгуулан, өдгөө Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан намуудтай нэгдэн “Шинэ Эвсэл”-ийг байгуулан сонгуульд оролцож байгаа. Энэ нь цаад утгаараа мань хүний тэргүүлж буй эвсэл парламентад олон суудал авчихвал өөрийгөө Ерөнхий сайдын сэнтийд зална гэсэн том мөрөөдөл нь.
Тэр бүр сонгуулийн нэр дэвшигчдийг зарлахаас өмнө үүнийг тооцоолж, эвсэл байгуулна хэмээсэн хэрнэ боломжит бүх тойргийг нь нөгөө намууддаа бус өөрийн байгуулсан ШИНЭН-ынхандаа өгчихсөн. Үндсэндээ эвсэж буй гэж бусадтайгаа тохирсон ч зөвхөн өөрийн эрх ашгаа илүүд үзэхдээ тойргуудыг булаасан гэсэн үг. Магадгүй “сохор сонголт”-ын гайгаар энэ эвсэл олон суудал авчихвал Ж.Батзанданг Ерөнхий сайд дэмжих хүн хэрэгтэй. Тэгэхээр эвслийнх нь бусад хүн нүүрээ буруулсан ч тэр ШИНЭН-ын хүмүүсээ бол “атгаж” байгаад өөрийгөө гүйцэтгэх засаглалын тэргүүн болох гэсэн санаархал. Гэхдээ баянзүрхчүүдийн хувьд өнгөрсөн удаа өөрсдийг нь молигодож, дүүрэгт нь буглаа шиг бугшчихаад байгаа Ж.Батзанданд Ерөнхий сайдын эрх авах байтугай төрд зүтгэх ч эрх өгөхгүй байхыгаа бас тооцоолоод байгаа аж. Баянзүрхчүүд ч бас хэнд сонголтоо өгөхөө мэдэж, Ж.Батзандан мэтийн цаад санааг ойлгохоор хэмжээний хүмүүс л дээ.    
Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ