Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Луу жилийн анхны зодоон" хэмээн цахим сүлжээнд цацагдсан хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлжээ


Сар шинийн баярын өдрүүдэд "Луу жилийн анхны зодоон" гэх тайлбартай бичлэг цахим сүлжээнд цацагдсан байдаг. Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад, зөрчлийн арга хэмжээ авахуулахаад хэргийг шүүхэд шилжүүлжээ
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас иргэн “Б”, “Д” нар нь 2024 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох үедээ “Эгнээ байраа буруу эзэлсэн” гэх үл ялих шалтгааны улмаас маргалдан улмаар бусдын биед халдаж, олон нийтийн газарт олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу шийтгэл оногдуулах саналтай Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ