Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

НОБГ: Гал түймрийн 70%-ийг гэр хорооллын дуудлага эзэлж байна


Нийслэлийн хэмжээнд бүртгэгдэж байгаа гал түймрийн 70 гаруй хувийг гэр хорооллын айл өрхийн байшин, гэр шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна. Шалтгаан нөхцөл нь яндангийн цонолт, ил гал, цахилгааны угсралт, ашиглалтын аюулгүй байдал хангаагүйн улмаас гал түймэр гарч, иргэд эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөөрөө хохирч байна гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.
Иймд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж
-Угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгаж байх
-Пийшин, зуухны яндангийн хамгаалалтыг галд тэсвэртэй материалаар хийж яндангийн цонолт халалтаас хамгаалах
– Үнс нурмаа ил задгай асгахгүй байх
– Цогтой үнс нурмаа тагтай саванд хийж хэвших
– Гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх
– Ил задгай түлсэн гал, татсан тамхиа бүрэн унтраах
– Цахилгаан халаагуур /тень/-ын аюулгүй байдлыг хангах
– Хөгжлийн ялгаатай иргэд, бага насны хүүхдүүдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ